Ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буурсан байна
Монгол Улсын шүүх 2016 онд нийт 2636 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, нийт 2971 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оноос 26.1 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар тус тус буурсан байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 8 тэрбум 236 сая 309 мянга 272 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 249 хүний амь хохирч, 1124 хүний биед /хүнд, хүндэвтэр, хөнгөн/ гэмтэл учирчээ.

Шүүхэд хүлээн авсан болон хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, ял шийтгүүлэгчдийн тоо “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор буурсан байна.

Шийдвэрлэсэн гэмт хэрэг дотроос хүнийг санаатай алах гэмт хэрэг 91 байгаа нь өмнөх оноос -16 хэргээр буюу 14.9 хувиар, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах хэрэг 125 байгаа нь -39 хэргээр буюу 23.7 хувиар, танхайрах гэмт хэрэг 271 байгаа нь -76 хэргээр буюу 21.9 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 261 байгаа нь -122 хэргээр буюу 31.8 хувиар өнгөрсөн оноос тус тус буурсан дүн юм.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн нийт эрүүгийн хэргийн 39.6 хувийг эзэлж байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.