Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд хамрагдах боломжтой

Өнөөдөр морин цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын албан хаагчдын орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо.
 

Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын удирдлага, хамт олон болон бусад хүмүүс оролцов. Шав тавих ёслолыг Дашдаржаалан хийдийн лам нар хийж, ном хурсан юм. Энэ үеэр тус газрын дарга Д.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.


- Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Өнөөдөр шав тавилаа. Хөрөнгө оруулалт есдүгээр сараас эхэлнэ. Барилгын ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Боломжтой бол энэ намраас барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтэй байгаа.

- Хөрөнгө оруулалт хаанаас хийгдэж байгаа вэ?

– Олон улсын эрх зүйн чадамжийг сайжруулах байгууллагаас 100 хувь хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэхүү барилгын зургаан давхар нь оффисын зориулалттай. Бусад нь орон сууцны зориулалттай байх юм.
 

-Тендер зарласан уу. Ямар компани барилгын ажлыг гүйцэтгэх вэ?

-Тендер зарлаагүй байгаа. Удахгүй тендер зарлаж барилгын ажил гүйцэтгэх компанийг сонгоно.

-Өөрийн байртай болно гэж ярьж байна. Энэ нь ямар давуу талтай вэ?

 – Олон улсын монополийн эсрэг ажилладаг байгууллагуудын түвшинд очих боломжтой болно. Манай байгууллага шаардлагатай олон асуудал шийдэгдэнэ. Тухайлбал, бууруулах бараа бүтээгдэхүүнийг ялгах лаборатори, мөн мэдүүлэг, байцаалт авах, ярилцлага хийх өрөө тасалгаа зэрэг шийдэгдэх боломжтой. Мөн манай байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудал давхар шийдэгдэж байгаа гэх зэрэг давуу талуудыг дурдаж болно.
 


– Танай байгууллагын албан хаагчид орон сууцанд хэрхэн хамрагдах вэ. Шаардлага шалгуур байгаа юу?

-Манайд ажиллаж байгаа үедээ тухайн орон сууцанд амьдарч болно. Хүсвэл хөнгөлттэй үнээр худалдан авах ч боломжтой юм. ШӨХТГ нийт 36 ажилчинтай. Тэгэхээр бүгд орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой гэж харж байна.
 




-Баярлалаа. Амжилт хүсье.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorig 2016-07-26 01:36:37
    1 baiguullga ch gesendee sain bna, gadnii hurungu oruulalt oruulj irj chadaj baidag, amjilt husie.
    202.21.118.198
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2016-07-25 23:47:17
    төр солигдоход хуучин ажилчид нь хир баталгаатай юм бол. одоо байгаа улсууд нь хэний талынхан байгаа бол алагчилалгүй байраа хувиарлаарай даа.
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах
  • нээр ичих булчирхай алгаа яа яа  2016-07-25 12:38:00
    шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө гэдэг нэрээр шудрага бус нөхөд орон сууцтай болж хэрэглэгч нар улам хохиров энэ байгуулага хэрэггүй татан буулгаад цэцэрлэг...
    202.126.91.169
    Мэдэгдсэн Хариулах