Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргыг томиллоо

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо.

Гомбожав овогтой  Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.

Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм.

Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд “Балдорж” шагналт нийтлэлч юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Б.Цээпил, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд нар ажиллаж байсан юм.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, зорилго нэг учраас нэг алба болгон даргаар нь нийтлэлч Г.Отгонбаярыг томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ээ хогоо энэ нөхөр үү 2016-07-25 12:46:28
    засгийн газар сайн сэтгүүлч байх шаардлагагүй хэлснийг нь бичдэг, бичснийг нь хэвлэлд өгдөг хүн байхад болоо юм биздээ за за