“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-с МАН-д хамтран ажиллах санал тавилаа

“Иргэдийн Шударга Шүүх” ТББ-аас  УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болж, эрх бариад байгаа МАН-д хамтран ажиллах санал хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Уг хамтран ажиллах саналдаа дараах ажлуудыг хамтарч хийхийг санал болгожээ.

Үүнд:

1. Хууль зүйн салбарын шинэчлэлийг тооцоо судалгаанд үндэслэн дахин хийх. Ийнхүү хийхдээ хүний эрхэнд тулгуурлан хийх, хуульд дахин шинэчлэл хийхгүй бол иргэн хүн эрхээ хамгаалах нөхцөл байдал улам хэцүү болж байгаа тухай дурьджээ.

2. Төрийг хяналттай, хариуцлагатай болгох, Төрийг хариуцлагатай болгоно гэхээс илүүтэй төрийн албан хаагчдын сахилга бат, дэг журам, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог хараат бусаар бий болгоно хэмээн тодорхойлох нь зүйтэй.

3. Төрийн албан хаагчид болон иргэдэд хүний эрхийн мэдлэг олгох сургалт зохион байгуулж, Монгол Улсын иргэн өөрийнхөө эрхийг хамгаалах чадварыг нэмэгдүүлэх.

4. Өр зээлэнд дарлагдсан худалдаачид, тэдний нөхцөл байдлыг ашиглан гэмт хэргийн шинж агуулсан мөнгө хүүлэгчидтэй тэмцэж, худалдаа эрхлэн амьдарч буй 200 мянга гаруй иргэний өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэднийг үйлдвэрлэгч болгох
 

5. Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн биелэлтийг хянах, хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул байгаагаас ажил, хөдөлмөр эрхэлж амьдрах хүсэлтэй залуусыг мохоох, хүч хөдөлмөрийг нь мөлжих, өөр амар хялбар аргаар амьдрах хүслийг нь би болгох зэргээр нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгааг таслан зогсоож, амьдрах хүсэлтэй залуусыг дэмжиж бие даан амьдрах чадвартай болгох гэх мэт саналуудыг хүргүүлжээ.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн. 2016-07-26 05:57:06
    За яршиг.МАН чамаар заалгахгүй и хамтрагчаа болгохгүйг мэдсээр бж тэнэгтэх.МАН-тай эвлэлдэж шударга ёсыг сахих нь юу л болдоо.Үнэн төрхөө харууллаа Бат-Ялалт аа...
  • зочин 2016-07-26 01:56:46
    Заавал танайтай хамтараад л. Бух олон нийтийн байгууллагатай ажилдаг шуу.
  • ард түмэн чиний нам биш нэр бүү баоь 2016-07-25 13:04:04
    юу гээд чал чал гээд байгаа юм өөрөө л иргэний эхрхээ эдлээд МАН-д өргөдлөө өгч нялгана юм бол ард түмний нэр барьж байдгаа боль чамгүй болно
  • УЯНГА 2016-07-25 08:36:55
    НЭГ ЮМНЫ ДАРГААР ОЧИХ ГЭСЭН САНАА Л БАЙНА
  • zochin 2016-07-25 07:39:41
    Хүүхнүүдтэй хэрүүл хийдэг гаруу хогийн новш юу бодож явдаг бол доо хөөрхий.
  • zochin 2016-07-25 06:05:35
    teneg
  • зүчин  2016-07-25 05:03:00
    энэ балайгаар дутав уу