Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэсэн сонгуулийн маргаан өсчээ
Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 72 нэхэмжлэлийг хүлээн авч, 66 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна. Анхан шатны шүүхүүдэд ирүүлсэн сонгуулийн маргааны хувьд Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах, нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасах, нэр дэвшигчээр бүртгэсэн сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгуулах, Аймгийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож түр үнэмлэх олгох тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлүүд байна. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нийт 87 сонгуулийн маргаан хүлээн авснаас 77 хэргийг шийдвэрлэж, 10 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн сонгуулийн маргааны хувьд 54 хэрэг нь Улсын Их Хурлын сонгуультай холбоотой, 33 хэрэг нь Аймаг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой маргаан байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 735 зөрчлийн материал хүлээн авч, 729 хэргийг шийдвэрлэж, 6 хэргийн үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд 57 материал нэхэмжлэлийг хүлээн авч, 44 хэргийг шийдвэрлэж, 4 хэрэг давах гомдлоосоо татгалзаж, 9 хэргийн үлдэгдэлтэй байна.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine