Хятадын тэрбумтан Жэк Ма залууст зориулж лекц уншина
Аlibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол улсад өчигдөр ирсэн билээ. Тэрбээр Манай улсад энэ сарын 27-н хүртэл байх бололтой.

Монголд байх хугацаандаа Жэк Ма залууст зориулж лекц унших юм байна. Лекц энэ сарын 27-ны өдөр 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад болох бөгөөд англи хэл дээр явагдана.

Мөн зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.


Жэк Ма-гийн залууст зориулсан зөвлөгөө

 
  • Алдаа хийхээс бүү ай. Алдаа болгон чамд үнэлж баршгүй хөрөнгө болж үлдэнэ.
     
  • 20 нас хүртлээ маш сайн сурагч бай. Энэ насанд сурахаас өөр ажил байхгүй.
  • 30 нас хүртлээ хэн нэгнийг дага. Хэрвээ том компанид ажиллавал ажил хийх арга барилд суралцана. Чи нэг том машины нэгээхэн хэсэг л болно.
  • Харин жижиг компанид ажиллавал чи мөрөөдөлтэй, хийх бүтээх эрмэлзлэл, тэмүүлэлтэй болно. Маш ихийг сурна.
  • 30 хүрэхээсээ өмнө ямар компанид ажиллахаасаа илүү ямар удирдагчийг дагах нь маш чухал асуудал. Сайн удирдагч чамд ихийг сургана.
  • 30-40 насандаа өөрөөсөө “би өөрийнхөө төлөө ажиллах цаг болсон уу?” гэж асуу. Үнэхээр бизнесмэн болъё гэж бодож байвал.
  • 40-50 насандаа өөрийн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрч ажилла. Олон юм руу ороод хэрэггүй, ингэхэд дэндүү оройтсон байх болно. Энэ насанд хэрхэн хамгийн сайн чадах зүйл дээрээ төвлөрөх тухай бод.
  • 50-60 насандаа зөвхөн залуу үеийнхний төлөө ажилла. Яагаад гэвэл тэр үед залуус чамаас илүү хийж, ажиллаж чаддаг байх болно. Тэдэнд хөрөнгө оруул.
  • 60 наснаас хойш зөвхөн өөртөө санаа тавь. Наран шарлагийн газар хэвтэж байх нас.
  • 25 насандаа санаа зоволгүйгээр хангалттай их алдаа хий. Унаад босоод, унаад босоод л бай. Зүгээр л зугаац. 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine