Alibaba группын үүсгэн байгуулагч Жэк Ма Монголд иржээ
Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Монгол улсад өчигдөр иржээ. Тэрбээр манай улсад энэ сарын 24-27-ны өдрүүдэд амрахаар ирсэн аж.


Өдгөө 49 настай Жек Ма буюу Ма Юн Хятадын Жөжян мужийн Ханжоу хотод төржээ. Тэрээр Форбес сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны Хятадын хувиараа бизнес эрхлэгч. Жөжян мужийн их сургуулийг 1988 онд Англи хэлний бакалаврын зэрэгтэй төгссөн Ма сургуульдаа Англи хэлний багшаар ажиллаж байгаад 1995 онд Хятадын анхны интернэтэд суурилсан компани гэж үздэг “Шар хуудас” байгуулжээ.

1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Харин алдарт Алибаба сайтыг 1999 онд үүсгэн байгуулж, Хятадын эрчимтэй өсөж байгаа үйлдвэрлэлийн салбарыг далайн чанад дахь хэрэглэгчид, компаниудтай холбох ажлаа эхлүүлжээ.

1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани өдгөө 167 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. Компани нийт хувьцааныхаа 12 орчим хувийг зах зээлд арилжаалж 21.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Энэ нь нэгж хувьцааг 66-68 ам.доллараар, нийт 320.1 сая ширхэг хувьцаа арилжаална гэсэн үг юм.


 
Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 123 2016-07-26 09:03:03
    Энэ хүн хужаа эсэх нь чухал биш, хамгийн гол нь агуу ихийг бүтээж чадсан хүн. Үлгэр дууриал авагтун, хүндлэгтүн
    202.21.117.130
    Мэдэгдсэн Хариулах
  • 11111 2016-07-25 10:00:54
    өмхий хужааг ямар сүртэй хүлээж авдаг юм бэ
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-25 08:57:54
    Нэг муу хужааг юун сүртэй хүлээж авдын бэ
    202.55.180.103
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-25 04:42:24
    Хэний ямар байгууллагын урилгаар ирсэн юм бэ? Мэдээгээ тодорхой бичээч
    182.160.37.199
    Мэдэгдсэн Хариулах