Ослын шалтгаан нь газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой гэв
Өнгөрсөн баасан гарагаас бямба гаригт шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан-2 зөрлөг орчимд ачааны галт тэрэг онхолдож замын хажуу руу унасан ноцтой осол гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан галт тэрэг онхолдсон бөгөөд ослын улмаас  хүний амь нас эрсдээгүй юм.
 

Ослын шалтгааныг бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой байх магадлалтай хэмээн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-иас үзэж байгаа аж. Одоогоор осолдсон галт тэрэг болон эвдэрсэн замыг янзалж дууссан байна.


Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-25 06:29:59
    Москва-Бээжингийнх биш байсан яамай даа. Нисэх онгоцноос ч аюултай болж бнаа даа.
  • зочин 2016-07-25 03:54:27
    ойлгомжгүй юм бороо үргэлжлэн орохгүйгээр бодож тавьсан зам гэж үзэх үү