Буяны байгууллага болон сургуулиудыг хаажээ

Төрийн эргэлт хийхийг оролдсонтой холбогдуулан онц байдлын дэглэм тогтоосноор Туркийн Засгийн газар хэдэн мянган буяны байгууллага болон хувийн сургуулийг хаахыг үүрэг болгожээ.

Америкт байгаа лалын шашны номлогч Фетулла Гулленыг дагагчдыг онилсон анхны зарлигийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр гаргажээ. Долдугаар сарын 15-ны цэргийн эргэлт хийх оролдлогыг Ф.Гуллен зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид үзэж байгаа юм.

Уг зарлигийн хүрээнд 1200 гаруй буяны байгууллага, сан болон 1000 гаруй хувийн сургуулийг хаах ажээ.

Тэдгээрийн дунд байгалийн гамшигт өртсөн хүмүүст, тухайлбал 2011 онд Японд болсон цунами болон газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст идэвхтэй тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн “Kimse Yok Mu” тусламжийн байгууллага байна.

Мөн үндэсний аюулгүй байдлын эсрэг үйлдэл хийсэн аливаа байгууллагатай холбоотой төрийн албан хаагчдыг ажлаас нь халахыг уг зарлигт тусгажээ.


Монголын мэдээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bbbb 2016-07-30 14:41:00
    Гадаадын хөрөнгө оруулалттай буяны.шашны.боловсролын төрийн бус байгууллагуудыг МОНГОЛд ч гэсэн шалгаж хараа хяналтлаа авах хэрэгтэй
  • зочид 2016-07-25 01:27:58
    Буяны байгуулга элдэв сурууль гэдэг нэрээр гадаадын тагнуулын байгуулга орж ирдгийг эндээс харж болно.Туркууд ч бас ингэж манайд ажиллаж бгаа.