Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголын эдийн засгийг аварч чадах уу
УИХ сайд нараа баталлаа. Батлагдсан сайд нар бямба гарагт тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орж эхэллээ. “Мэргэжил”-ийн гэх энэ Засгийн хамгийн түрүүн хийх ажил бол эдийн засгаа сэргээх.  Өнөөдрийн байдлаар Монгол Улс эдийн засаг хямралын байдалд орчихсон байна. Төлбөрийн тэнцэл алдагдалд орсон, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, ард иргэдийн орлого буурсан нь хямралын бодит дүр зураг. Нэг үгээр Монголын эдийн засаг ангалын ирмэг дээр дэнжигнэж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд хэлж байна. Шуудхан хэлэхэд ангал руу унах эсэх нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас хамаарна.

Ерөнхий сайд эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх талаар “Эхний ээлжинд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэсэн дүгнэлт гаргана. Дүгнэлтдээ үндэслэн хямралыг давах хөтөлбөр боловсруулна. Төсвийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байгаа. Тиймээс төсвөө зөв төлөвлөж сурах хэрэгтэй байна” гэсэн.

Үнэндээ З.Энхболдын танхим хаврын чуулганд салхи оруулаад л хаачихсанаас болж УИХ-ын хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудлыг хэлэлцээгүй. Хамгийн эхэнд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл багтдаг. Уг бол  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, батлахад бэлэн болчихсон байв. Гэтэл Зи даргын парламентын ирц бүрдэхгүй байснаар тавдугаар сард баталчих байсан хуулийн төсөл хав дарагдсан хэвээр байна. Ингэснээр төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрч байна.

Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар УИХ-д өргөн бариагүй.
Уг нь бол өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг. Эдгээрээс шалтгаалаад төсөв боловсруулж, батлах нарийн шат дараа, цагалбар алдагдаж, хууль зөрчиж, цаашлаад төсөвгүй ч болж мэдэхээр байгаад холбогдох хүмүүс сануулсаар байтал ЗИ даргын парламент болоод Ч.Сайханбилэгийн засаг юу ч хийсэнгүй.

Хуулиуд ч шинэ парламент руу шилжихээс аргагүйд хүрсэн. Өөрөөр хэлбэл М.Энхболдын УИХ хийгээд Ж.Эрдэнэбатын Засгийн их ажил хүлээж байна.

Үүнээс гадна Эдийн засгийн хямралын энэ үед хамгийн их үүрэг, оролцоотой ажиллах хүний нэг бол дөнгөж тамгаа гардсан Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн.

Түүнийг батлах эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед гишүүд өөр өөрийн захиасаа захиж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд эхэндээ гайхсан. Энэ албанд санхүүгийн өндөр мэдлэг чадвар, туршлагатай хүнийг томилж ирсэн байтал санхүү, эдийн засгийн хямралтай үед өөр мэргэжлийн хүн гаргаад ирэхээр нь гайхаад МАН-ынхнаас асуусан. МАН-ынхан “Манай Б.Чойжилсүрэн толгой сайтай хүн, хар ухаантай хүн” гэж хариулсан.Таны толгойд, таны хар ухаанд итгэж байна. Өнгөрсөн парламентад 2016 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөнгөний бодлого дээр мөн ажиллаж байсан учраас тодорхой туршлага суусан болов уу. Монголын эдийн засаг маш хүнд байгаа. Өнгөрсөн парламентаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталж гаргасан. Гэвч төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Монгол Улсын өрөнд хамруулахгүй гэж хуулиа баталсан. Ийм юм дэлхийд байдаггүй, энэ алдааг засаж залруулахгүй бол Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 70-80 хувь руу орсон. Төсвийн алдагдал 1 их наяд гэж гарлаа, энэ оны зургадугаар сарын байдлаар. Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ алдааг засаарай. Төсвийн реформыг бид хийж чадаагүй, бодитойгоор хийхгүй бол энэ улс чинь маш хүнд байдалд орсон шүү. Өнгөрсөн дөрвөн жилд мөнгө, хөрөнгө оруулалт, төсөв, халамжийн бодлого нь тусдаа байсан. Үүнээс  болж дампуурсан шүү. Нэг болгоорой” гэсэн.

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь. Ирэх намар Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас хүмүүс ирнэ. Шинэ он гарангуут Чингис бонд, Самурай бондын төлбөрийг хийж эхлэх ёстой. Бондыг бондоор төлөхөөс аргагүй болно. Маргаашнаас эхлээд дээрх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилдаа ороорой” гэсэн бол УИХ-ын гишүүн Су.Батболд “Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн. Төв банктайгаа нийлээд дөрвөн жилийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад аваарай. Ингэвэл төлөвлөлттэй болно. Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишгийн дагуу явуулаарай. Бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь Сангийн яаманд гарах ёстой” гэлээ.

Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Өнгөрсөн жилүүдэд худлаа тоо баталж байсан. “Сайн оюутан”, “Сайн хашаа”, “Сайн малчин” хөтөлбөрийн хөрөнгө төсөвт суугаагүй. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.3 их наяд шаардлагатай гэсэн хэвлэлийн мэдээлэл байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөрийг үнэлэх шаардлагатай. Үүний дараа асуудал яригдана. 2017 онд хөрөнгө зарцуулах бололцоо гарахгүй байхыг үгүйсгэх аргагүй” хэмээн мэдэгдэв.

Ийнхүү түүний элсэн цаг эргэлээ. Ард түмэн секунд тоолон түүнийг хэрхэн ажиллахыг харна.Ж.Эрдэнэбатын Засгийн газар Монголын эдийн засгийн аварч чадах уу, эсвэл...
 

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-08-30 15:33:45
    итгэл өгч ажлын хийлгэх л үлдлээ дээ.
  • Badrah 2016-07-26 15:25:12
    Ee medehgvi mordohiin hazgain gegch boloh bii
  • zochin 2016-07-26 01:14:34
    songogchidin itgelig aldag baina said naraa mash ondor chalguuraar songoh baisan baih oorig n humuus saihan huleeg absan said nar daanch yab geheer humuus garg ...
  • Lkhagva 2016-07-25 12:50:30
    Za ih toogui bna uuruu sain baij bolno ih sul saiduudaas zasag burdej bna
  • ГАНЦ АКСИОМ НЬ 2016-07-25 10:36:03
    ЭДНИЙ БУСДААСАА ДЭЭРДЭХ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ БАС ДООРДООД БАЙХ Ч ЮМГҮЙ ЭД АВРААД БАЙХДАА Ч ЯАХАВ ХЯТАДЫН Э.З. СЭРГЭВЭЛ МАНАЙХ ДАГААД СЭРГЭНЭ ҮГҮЙ БОЛ ХЭВЭЭРЭЭ Л БНА.
  • зочин 2016-07-25 10:27:09
    Итгэх л хэрэгтэй.Хоосон номын хүн биш бас хэдэн байшин бариад дампуурахгүй яваад бгаа юм.Найдахаас даа.Гэхдээ дэргэд нь бас зөвлөх хүн бх хэрэгтэй дээ
  • ШИМЭГЧ АМЬТАД 2016-07-25 07:53:48
    Монголын Төрд байгаа ямар ч хүний хэлдэг үг нь" Банкны--Хүү ,Бондын-ХҮҮ " Эд нар" Хөрнөгийн Зах зээл -Ноогдол АШИГ "гэдэг үг хэлдэг болоосой тэгвэл л хөгжи...
  • Аргамжааны чулуу 2016-07-25 06:42:25
    хүн өргөж чадах ачаагаа л үүрэх хэрэгтэй. Чадахгүй бол штанг өргөсөн "Ну, Погоди!"-гийн Чоно шиг л юм болно шүү, хөл мөл дээрээ алдаад...
  • зочин 2016-07-25 06:12:47
    Бүх юм ойлгомжтой амь амиа бодох зарчим гэдэг чинь энэ дээ ард түмэн ангалд бүрэн уналаа
  • дур 2016-07-25 04:56:57
    Дур эзнээ голохгүй юм даа. Хавийн амьтан энэнийг голж байхад энэ өөрөө болж л байдаг. Юу ч хэлэхэв. Өндөрт гарах тусмаа чанга ойчдогийг мэдэхгүй хүүхэд зайлуул
  • ner 2016-07-25 04:56:55
    ner devshuulsen humuusiig ni harahaar itgeh itgel shuud alga bolood baih yum. sain sudalsan bailgui dee.
  • зочин 2016-07-25 04:47:34
    Сонгуулиар арчуулсан гарууд хараахаас өөр юү хийхэв дээ
  • Батэрдэнэ 2016-07-25 04:25:12
    Монголын эдийн засгыг МАН-ы луйварчдаас аварч чадахгүй.
  • ЗОЧИН 2016-07-25 04:06:57
    ЧАДАХ ШИНЖ АЛГА. ДАНДАА ЛУЙВАРЧДААС БҮРДСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЛУЙВАР Л ХИЙНЭ, ӨӨР ЮМ ХИЙЖ ЧАДАХГҮЙ.
  • zochin 2016-07-25 02:37:26
    chadahgui!
  • зочин 2016-07-25 02:09:39
    Өр хоргдох нь бага, зайлшгүй зарлага байнга гаргана
  • Зочин 2016-07-25 01:39:42
    АН цээжний пангаар өр тавьж ажиллаж байсан учраас ард түмнээ өрөнд улс орноо хямралд оруулсан МАН харин шалтгааныг нь мэдэж байгаа учраас хямралаас гаргаж чадна...
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • 2222 2016-07-25 01:36:48
    Чойжилсүрэн бүтэхгүй, удахгүй огцорно. энэнээс өөр хүн МАН-д байхгүй юм байх даа
  • 1111 2016-07-25 01:26:41
    Delkhiin ediin zasag jaahan undiihud l boschih ediin zasag shuu Dee
  • enkhbold 2016-07-25 01:03:55
    jiliin daraa ogtsroh zasag