Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит  уралдаан болно
 Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зарлахаар болжээ.

Учир нь энэ жил Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой тохиож байгаа юм. Тиймээс Монгол Улсын Соёл урлагийн их сургууль Норовбанзад сан болон Монголын уртын дууны холбоотой хамтран Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогчдын хувьд “А”, “Б”  гэсэн хоёр зэрэглэлд хамрагдана.

Үүнд “А” зэрэглэлд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон “Б” зэрэглэлд ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой юм. Энэхүү Олон улсын анхдугаар уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд сарын хугацаанд Соёл урлагийн их сургуулийн байранд бүртгүүлсэн байх шаардлагатай аж.
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дуучин  2016-07-27 05:50:49
    дууч юм уу эсвэл дуучин юм уу?
  • зочин 2016-07-24 07:52:43
    Ийм сайхан хүмүүс бүгд л бурханы оронд очсон байх юм. Охид нь сайн яваа. Б.Дэлгэрмаа Орост Элчин сайдаар ажиллаж байгаа. Ийм арга хэмжээ дахин дахин зохион ба...