Томск, Эрхүү, мужуудад ойн түймэр дүрэлзсээр байна
Сүүлийн хоёр өдөр Улаанбаатар хотын эргэн тойрон утаатай харагдаж буй. Онцгой байдлын Ерөнхий газраас Нийслэлд гал түймэр гараагүй гэсэн тайлбар өгөөд байгаа юм. Уг утааг ОХУ-ын Сибирьт үүсээд байгаа түймрээс үүдэлтэй  гэж тайлбарласан байна. 

Тэгвэл Сибирьт 9500 га талбайг хамарсан 72 ойн түймрийн голомт шатаж байна. Красноярскын хязгаарт нөхцөл байдал хамгий хүнд байгаа аж. Учир нь тус бүс нутагт  16 ойн түймэр 5631 га талбайг хамраад буй гэнэ. Мөн Буриадын БН улс, Томск, Эрхүү, мужуудад ойн түймэр дүрэлзсээр байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд бичиж байна. Аврагчид болон гал сөнөөгчдийн шалмаг ажиллагааны хүчинд суурин газруудад аюул учраагүй байна.
 
С.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.