Б.Бат-Эрдэнэ: Ах дүү, найз нөхдөө ажилд авахгүй
Батлан хамгаалахын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тамга тэмдэгээ хүлээн авч, яамны танилцуулга сонсч, шийдвэрлэх асуудлын талаар ярилцсаны дараа яамны алба хаагчидтай уулзлаа.

Яамны газар, хэлтсийн удирдлагууд алба хаагч бүрийнхээ ажлын онцлогын талаар салбарынхаа шинэ сайдад танилцуулсан юм. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Б.Бат-Эрдэнэ яамны бие бүрэлдэхүүнтэй нэгдсэн байдлаар уулзав. Уулзалтаар "Миний бие төрийн эрх барих дээд байгууллагад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна. Дөрвөн удаагийн парламентад ажиллахдаа хууль, эрх зүйн шинэчлэлийн төлөө, шударга ёс тогтоохын төлөө хичээж ажилласан. Энэ туршлагыг маань үндэслэн намайг Батлан хамгаалах хэмээх онцлог сайхан салбарын сайдаар томилсон болов уу. Өөрийн гэсэн бие даасан, онцлог салбарыг удирдах болсондоо баяртай байна. Миний бие байлдагчаас офицер болтлоо ажилласан хүний хувьд ойрхон салбар юм. 1982 онд цэргийн албанд татагдаж байлдагч болсноосоо хойш ахлах тушаалын офицер хүртэл 20 гаруй жил цэрэг, цэргийн хуулийн салбарт ажилласан гэдгээ онцлоод батлан хамгаалах салбарын мэргэжлийн бүрэлдэхүүнтэй хамтарч, уламжилж ирсэн төрийн бодлогыг төгөлдөржүүлэхийн төлөө зүтгэнэ гэв. Цаашид хэлэхдээ мэдээж шийдвэрлэх ёстой олон асуудал байгаа. Тэр бүхний голыг нь олж, дэс дараалалд оруулан төлөвлөгөөтэйгээр шийдэхийн төлөө ажиллана. Нэг зүйлийг онцлоход Б.Бат-Эрдэнэ гэдэг хувь хүн өөрөө аливаад шударга, үнэнч, туйлбартай байхыг хичээдэг. Энэ зарчмынхаа хүрээнд сайдаар ирлээ гээд ах дүү, найз нөхдийг ажилд авахгүй. Мэргэжлийн та бүхэнтэйгээ хамтарч ажиллана. Сайдын ажил өөрөө ард түмний өмнө ил байдаг учраас зөв явахыг хичээж ажиллана" гэсэн юм.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2016-07-27 10:00:55
    Helsendee hureerei dee. Heseg hugtsaa unguruud l martdag shuu
    150.129.141.124
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-25 06:46:58
    Хөөрхий ажиллая гэсэн сэтгэлтэй харагдаж байна
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Баатар 2016-07-25 01:32:40
    Ангийн гал тогоо бусад зүйлсийг халаах гал түлэх түлээ бэлддэг түлээний цэрэг байсан хүн дээ. Тэгэхдээ армид биш, хязгаарын цэрэгт байсан байх оо.
    202.9.40.251
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-24 23:55:50
    болж байна дэмжиж байна шуу
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-24 18:02:10
    Сайд болсон бол давхар дээлээ өгөөд дараа нь хууль яриач дээ.Юун цэрэгтэй, юуны хуулийн талаар ажилласан гэж.Армийн нэр дээр тамирчин байсанснаас өөр юм бий ю...
    202.9.41.9
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2016-07-25 00:31:32
      zugeer huniig muruur n ajil hiilgeech manaihan yaagaad iim muuhai baliar humuus yum bee???????
      103.229.122.170
      Мэдэгдсэн Хариулах
  • songogch 2016-07-24 15:28:32
    TIIME mungur bol ajild avna.
    59.153.112.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Bagabanid 2016-07-24 14:57:24
    Ichij ukhie ene mongold unen yum gej bna uu khuuli bna uu bukh yum mungu mungu
    202.179.23.199
    Мэдэгдсэн Хариулах
  • Бобби  2016-07-24 13:10:09
    Чи чадахуу Бөх хүн тэнэг гэж үг мэдэхүү
    202.9.41.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Ajilgui hun 2016-07-24 11:58:04
    Bi tanii ah duu hamaatan sadan ch bish namaig ajild avchihaach please Baterdenee bi achiig chin martahgui ee
    103.9.90.194
    Мэдэгдсэн Хариулах
  • сонгогч 2016-07-24 11:03:10
    давхар дээл тайлаад зогсож байсан аварга маань яасан бэ? түүнийг л нэг эсэргүүцэнэ гээд байсан МАН ямар үзүүлбэр үзүүлвээ.албан тушаал харахаараа бүгд сохорч .....
    112.72.12.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-07-24 10:13:26
    Танд БХ-ын сайдаар томилогдсонд баяр хүргье. Гэвч УИХ-д тойргийнхоо сонгогчдын өмнөөс ТӨР түшилцэнэ гэчихээд УИХ-ын хяналтанд байх ЗГ-т давхар ажиллах гэдэг .....
    103.212.116.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2016-07-24 08:19:25
    Mahan tolgoi
    79.206.211.180
    Мэдэгдсэн Хариулах
  • chimed 2016-07-24 07:58:30
    haruuld garch uzeegui,tsagdaagin hulhi hurandaa,yaridag buh juldana daa juldana!
    139.5.218.36
    Мэдэгдсэн Хариулах
    • T 2016-07-24 09:32:22
      Huts malaa
      175.223.37.48
      Мэдэгдсэн Хариулах
    • Zoloooo 2016-07-24 09:31:25
      Chi uuruu hen bee. Unendee chi uuruu jinhene mal za. Yu medeed bgaagaa helj chadahuu. Busdiin daind hurehuu. Hehe
      175.223.37.48
      Мэдэгдсэн Хариулах
  • Дээлгүй иргэн 2016-07-24 06:45:19
    ДАВХАР ДЭЭЛТ БАТЭРДЭНЭ
    103.212.119.164
    Мэдэгдсэн Хариулах