Томилгоонууд үргэлжилсэн долоо хоног
Долоо хоногийн онцлох үйл явдлууд

ДАВАА ГАРАГ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ энэ сарын 17-18-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Хатагтай Пак Гын Хэ АСЕМ-ийн дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон бөгөөд түүний дараа Монгол Улсад хийх албан ёсны айлчлал нь болсон юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн албан ёсны айлчлал хоёр орны “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд харилцан солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болов.
Талууд эдийн засаг, худалдаа, мэдээллийн технологи, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн хамтын ажиллагааны салбарт хамтран ажиллах талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж Засгийн газрын бүтцээ хэлэлцсэн юм.

Харин АН-ын ҮЗХ хуралдаж, Их хурлын товоо тогтоолоо. АН-ын Их хурал ирэх 12 дугаар сарын 6-нд хуралдахаар боллоо.

МЯГМАР ГАРАГ

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ.

-МАН-ын Удирдах зөвлөл даваа гарагт хуралдаж, аймгуудын Засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн. Харин мягмар гарагт эдгээр Засаг дарга нарын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат батламжлах аж.
Үндэсний их баяр наадмын өмнөхөн Ерөнхий сайд анхны захирамжаа гаргаж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг дарга нарыг батламжилсан юм.

Харин мягмар гарагт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн засаг дарга нарыг батламжлав.

ЛХАГВА ГАРАГ

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариу илгээлээ.

-Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн,  хожуу ч гэсэн байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, эрх үүргийг нь бусад яамдад шилжүүлж, тарааж байгааг, яамдыг ямар нэгэн тооцоо, судалгаагүйгээр, тодорхойгүй шалтгаанаар нэрийг нь өөрчилсөн зэрэг асуудлуудтай санал нийлэхгүй байна гэлээ.

-Рио-гийн олимпд оролцох тамирчдаа үдлээ. Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 50 тамирчныг Рио-гийн олимпод өрсөлдүүлэхээр болсон баярт үйл явдал тохиож буй. Ирэх сарын 5-нд Бразилийн Рио де Жанейрод эхлэх Олимпийн наадамд хурд, хүчээ сорих тамирчдаа Монгол Улсын төрийн өндөрлөгүүд Чингисийн талбайд үдэн гаргах ёслол боллоо.

- УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүллээ.

Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүн байхаар төсөлд тусгасан байна. Засгийн газар 13 яам, 27 агентлагтай байхаар хуулийн төсөлд тусгажээ.

- УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлж, Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томиллоо. 

ПҮРЭВ ГАРАГ

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, 95 хувийн саналаар дэмжлээ.

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан шөнийн 03 цаг хүртэл хуралдан эцэст нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

- АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, сонгуулийн маргаантай байгаа тойргуудын асуудлыг шийдвэрлэхэд намаас хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлын хэсэг байгуулжээ.

Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Санжмятав, орлогч даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарыг томилсон байна.

-МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараах сайд нарыг тодрууллаа.
  1. Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ
  2.  Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
  3.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
  4.   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
  5.  Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
  6. Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
  9. Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
  10. Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/
  11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
  12. Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
  13.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
  14.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/
  15. Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ
  16.  Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/
БААСАН ГАРАГ

-БХБ-ын сайдад нэр дэвшсэн Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анадбазар нараас АТГ татгалзав.   Учир нь тэднийг ашиг сонирхлын  зөрчилтэй гэж  АТГ-аас үзсэн  юм.
-БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАРЫГ БАТАЛЛАА
 
1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР
 
2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН
 
3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ
 
4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР
 
5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД
 
6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА
 
7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД
 
8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ
 
-САЙД НАРЫГ БАТАЛЛАА
2.         Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ
3.       Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ
4.           Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ
5.         Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ
6.         Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН
7.         Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ
8.         Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР
9.         Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ
10.       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ
12.       Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/
13.       Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/
 

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.