Орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй байна
Сүүлийн гурван жилийн дотор орон сууцны үнэ бага багаар тогтмол буурчээ. Тодруулбал, Монголбанк “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2016 он гарснаас хойш зах зээлд нийлүүлсэн шинэ болон хуучин 4657 орон сууцны үнийг хамдруулсан судалгаа гаргажээ.
 
Уг судалгаагаар, энэ оны хоёрдугаар сард зах зээлд нийлүүлсэн орон сууцны үнийн уналт үргэлжилсэн хэвээр байгаа ба орон сууцны дундаж үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар буурсан гэж гарчээ.
 
Орон сууцны үнэ ийнхүү буурч байгааг мэргэжилтнүүд макро эдийн засгийн өсөлт удааширсантай холбон тайлбарлаж байна. Орон сууцны үнэ буурсан хэдий ч барилгын компаниудын борлуулалт саарч, орон сууц худалдан авах иргэдийн тоо мөн багассан үзүүлэлттэй байгаа аж. Тиймээс орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд хямдрал, урамшуулал зарлахын зэрэгцээ төлбөрийн нөхцлийг хөнгөлөх байдлаар борлуулалтаа идэвхжүүлэхээр оролдож буй.
 
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 90 мянган орон сууц байгаа бөгөөд үүнээс ашиглалтад орсон, эзнээ хүлээж байгаа 8000 орон сууц бий. Түүнчлэн баригдаж байгаа захиалга авч буй 44 мянга, захиалга авахгүйгээр баригдаж байгаа болон түр хугацаанд барилгын ажил зогссон 30 гаруй мянган орон сууц байгаа юм байна. Гэтэл орон сууц худалдан авах эрэлт нь 30 мянга, эрмэлзэж байгаа 200 мянган иргэн бий гэсэн судалгааг MMCG байгууллагаас гаргажээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.