Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно
Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-нд зохион байгуулах болсон билээ.

Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. “Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт энэ сарын 30-нд 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.



Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллах аж. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно.

Б.Орхон
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-23 15:11:48
    Наадмын үщэр талбайг тоглосон тоглолтыг харахад хоолойн цар хүрээ нь муудсан байсан, Ер нь одоо зогсох хэрэгтэй болсон юм шиг байна
  • Заваан юмнууд 2016-07-23 06:24:21
    Ёстой муухай царайтай юмнууд. Одоо өвгөрцгөөчөөд намба ч байхгүй. Зайлах хэрэгтэйшдээ
  • ммм 2016-07-23 04:10:53
    Харангынхаан, Энхманлай минээ гитараа зөв дугаргаарай, саяхан талбайд тоглдохдоо буруу зөв дугаргаад эл эг авсан шүү