Байнгын хороод сайд нарыг томилохыг дэмжив
  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зам тээврийн сайдад Д.Ганбатыг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Д.Ганбатыг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томилохыг дэмжсэн юм.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томилох асуудлыг хэлэлцэв. Нэр дэвшигчид асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс санал хураалт явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад томилохыг дэмжив.

  УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж, Батлан хамгаалахын сайдад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тухай асуудлыг хэлэлцэн, дэмжлээ. Санал хураалтад оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
 
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжлээ.
 
 УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшүүлсэн тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад 12 гишүүн оролцож, 100 хувийн саналаар дэмжигдлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь У.Хүрэлсүхийг Шадар сайдаар томилохыг дэмжин, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.