АТГ Сайдад нэр дэвшигч дөрвөн хүнээс татгалзав

Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.

Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд дараах хариуг хүргүүлжээ.

Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна.

Нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Ц.Анандбазарын үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан байна.

Нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүний эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болох цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний төхөөрөмж, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

Нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байна.

Эдгээр нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзжээ.

Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Ж.Цолмон нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
 

Б.Орхон
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-07-25 12:57:17
    АТГ дэмжиж байна ямарч байсан нэг 2 ыг болохноо татгалззулж байх нь зөв угаасаа эд нар сайд болно гэхэд төсөөлөгдөхгүй байсан юм ашгүй дээ
  • Zul  2016-07-24 08:44:25
    Tsolmon Demii shildeg bolovson huchin bish shuu Dee hiisver ailgui nambagui sonin emeetei shuu Dee iim hun turd hereggui
  • наран 2016-07-23 05:57:54
    Урьд нь төрд 5-аас доошгүй жил үр бүтээлтэй, шинийг санаачлан ажилласан, олонд нэр хүндтэй , тухайн салбарынхандаа нэр хүндтэй хүмүүсийг сайдаар томилдог болъё....
  • . 2016-07-23 01:36:45
    Анандбазар уул нь чадвартай, гүйлгэн ухаантэай хүн шдээ. Хүний хувьд ч дажгүй эр байгаа юм. Мэдүүлгийн дутууг нь гүйцээлгээд л авчих л даа.
    • иргэн 2016-07-26 05:39:35
      Битгий сулиараад бай."газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг"Харин ч идэж уух,ашиглан шамшигдуулах гарцыг бүрэн нээж бгаам бишүү.
  • зочин 2016-07-22 15:13:09
    АТГ-ыг дэмжиж бна.Энэ Цэнгэл бол Зам тээврийн сайд бхдаа хятадаас их үнэтэй зүтгүүр ч билүү вагон авч тэр нь явахгүй болж улсад бөөн хохирол учруулсан байх аа
  • Зочин 2016-07-22 14:17:17
    м энхболд оо чи ирэх жил еронхийлогчийн сонгуульд хуч узэх гэж байгаа бол засгийн газараа олигтой мэргэжилийн хумуусээр бурдуулээч ээ ардын намыг ахиж дэмжихгуй...
    • Иргэн 2016-07-26 05:41:16
      Хужаа /эрлийз/ хүнийг ерөнхийлөгч болгох гэжүү.УИХ-н дарга болсон нь ч ҮАБ-д ч гэсэн харш юм.
  • ХӨӨРХИЙ АМЬТАС 2016-07-22 13:49:22
    ЭД НАРЫГ ЁСТОЙ ХОШГИРУУЛЖ БАЙГААД ХУДЛАА АТГ-ААР ТАТУУЛЧИХЛАА ЁСТОЙ ХӨӨРХИЙС БОЛЛООДОО ӨГСӨН ЮМАА Ч БУЦААЖ АВЧ ЧАДАХГҮЙ ДЭЭ
  • Zochin 2016-07-22 13:45:57
    Hiij bolno. Harin turd erh medelteigeer ene ajild oroltsohn niigem ard tumend shudarga ursoldoond niitsehguil boluuda
  • irgen 2016-07-22 13:33:16
    Emch khun emnelgiinkhee ajlig khiihgui uur yu khiih yum bol doo.
  • Зочин 2016-07-22 13:14:52
    АТГ ерөнхийлөгчийн захиалгаар ажилладаг хэвээрээ байна шүү дээ.
  • иргэн 2016-07-22 12:53:38
    Мөнхоргил гэдэг хүнииг ард олон мартаагүй шүү сайд болно гэж юу вэ тэр ч бүү хэл гишүүнд сонгогдоод байхдаа яадаг байнаа
    • Irgen 2016-07-22 14:12:45
      Munkhorgil ardaa khuuliin companytai bukhkuuliig ter companiaraa orchuuluulaad baij baidag shte. Teged ashig sonirkholgui nukhur u
  • Zochin 2016-07-22 12:21:00
    Zuv bna edgeer humusiig tavij bolohgui
  • Бат 2016-07-22 12:11:49
    Анандбазар, Цолмон. Онорбаяр, Цэнгэл хувийн бизнэссээ л хогжуулнэ шуу дээ. Эд улс орноо бодохгуй нь ойлгожтой.
    • зочин 2016-07-23 04:45:48
      Цэнгэл өмнө нь хятадаас явахгүй вагон авч орон шорондоо тулж бсан.Тэр юм хийх хүн биш.Цолмон бол Баярын нууц гэр бүл,Өнөр бол гадаадынханд биеэ үнэлэгч
  • Tsolmond 2016-07-22 11:56:28
    dahij bitgii tom yum bodoj bai, bayartai.
  • ШИМЭГЧ АМЬТАД 2016-07-22 11:41:15
    Тэгээд энэ тэрумтангуудын хийдэг бизнес нь бүгд нэг механик ,ажилуууд юм ,Оюунлаг,шинэлэг, хийморьлог,бүтээлч, ядаж л ямар нэг рисктэй бизнес эрхэлдэг хүн алга....
    • зочин 2016-07-23 04:41:12
      Номтойбаярыг сайдаар болж бна.Тэр хэдийгээр эрхийн тэнэгч бас цементийн үйлдэр барьсан.энэ нь эргээд улсад хэрэгтэй.Бусад нь юу хийдэггүй хулгайчид
  • зочин 2016-07-22 10:40:12
    АТГ сайн байна аа, эхнээс нь ингээд цэгцтэй явуулах хэрэгтэй шүү, Өнгөрсөн 4 жил шиг хууль дүрэмгүй явбал энэ улс мөхнө шүү дээ
  • mgl 2016-07-22 10:36:50
    bolj bolj. shudraga l bna
  • ИРГЭН 2016-07-22 10:34:04
    Маш сайн байна иймэрхүү хүмүүсийг гаргаж ирвэл МАН-ын нэр төр маш ихээр унана тиймээс татах нь зүйтэй. МАН бол боловсон хүчин сайтай нам.
  • tseren 2016-07-22 10:27:18
    Er n bas ard tvmnii vzel bodoliugch bas xvndetgej awch vzex xeregtei bas dutuu bn nomtoibayr choijilsvrennarxuwiinkompanitaibuyubiznesteixvntordajillax ysgvi