11 сайдын нэрийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.07.22/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх санал хүргүүлжээ. Ийнхүү Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах 15 сайдаас 11 сайдын нэрийг өргөн мэдүүлж буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэрэг болно. Монгол Улсын Засгийн газрын шинээр эмхлэн байгуулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Анандбазар, Д.Өнөрболор, Д.Цэнгэл, Ж.Цолмон нарыг хассан бололтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-22 16:50:01
    Ерөнхий сайдын ард зогсож байгаа цагаан хувцастай чинь эм хүн үү, эр хүн үү өөхөн бөмбий хэн бэвЭнэ дээр их л удлаа,ямар онцгой эрдэмтэй юм болоо
  • Turhyy 2016-07-22 11:28:05
    Erdenebat aa er hyn shig baihgyi bol naad huvalznuud chini chamaig hunturch orhino shy
  • иргэн 2016-07-22 11:07:56
    хүмүүс 7сарын 1нииг мартаагүй баймаардаа Ц.Мөнхоргил гэдэг хүнииг санамаар даа тэр үед хууль зүйн сайд хииж байсан хүн биздээ энэ хүн төрд орох ёстой юу..........
  • Emch nar 2016-07-22 10:15:51
    Tsolmon said bolohod yag tohirno shuu de. Esvel Ta nariin nairuulj bgaa horiig demjihgui bnuu? Horolmaa avgai, Yumtai ... Davhar deelee tailaachee!
    • зочин 2016-07-22 10:42:03
      Ядаж тэр хувийн шүдний эмнэлэгүүдэд нь ЭМД.р 50% ч болтугай төлөөд үзүүлдэг болмоор байна ш дээ
    • zochin 2016-07-22 10:39:52
      Цолмон дэд сайд байхдаа юу хийсэн бэ.Амташсан хэрээ 13дахихын үлгэр болсон авгай.эрүүл мэндийн салбар улам л доройтоод байна
      • зочин 2016-07-22 10:43:37
        Өөрөө нэй, ортодэнт гээд нээх үнэтэй 2 шүдний эмнэлэг ажиллуулж байгаа
  • зочин 2016-07-22 08:58:50
    Бямбацогт чинь цэргийн сургуулиа чдүүргээгүй.яаж хууийэ сайд болно доо.Мэргэжилгүй харанхуй хүн шүү дээ
  • Зочин 2016-07-22 08:41:35
    мөнгөтэй бол нохой ч байсан сайд болгооч ээ
  • ИРГЭН 2016-07-22 08:17:06
    ЧОЙЖИЛСҮРЭН, БАТСУУРЬ 2-ОО БАС ТАТААЁХ ЭЭ