АСЕМ-ын арын албанд ажилласан цэргийнхэнд талархал ирүүллээ

Манай улсад зохион байгуулагдсан Ази-Европын дээд түвшний 11 дэх уулзалт болон дагалдах хурлуудын бэлтгэл, зохион байгуулалтын нэр хүндтэй үйлсэд идэвх чармайлт гаргасан ажилласан батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас талархал ирүүллээ. Салбараараа идэвхтэй зүтгэлтэй оролцсон хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгоос эхлээд дугаар ангийн байлдагч нарт талархал ирүүлсэн байв. Талархалыг өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги байгууллагын төлөөлөл, Батлан хамгаалах яамны харъяа аж ахуйн нэгжийн алба хаагчдад төлөөлөл болгон гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй газар, хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр, яамны харъяа "Барилга захилагчийн алба"-ны хяналтын инженер, ахлах дэслэгч О.Эрдэнэбулган, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч Б.Батзаяа, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Энхбаатар нараас эхлээд гар бие оролцсон алба хаагч бүрт талархал ирүүлсэн байлаа.

Энэ уулзалтаар батлан хамгаалах салбарынхан тодорхой хотхон, обьектуудын гадна хамгаалалтын болон шадар хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, тэсэрч дэлбэрэх зүйлийг хайж утсгах, цацраг хими, биологийн хайгуулын ажлыг зохион байгуулахад мэргэжлийн алба хаагчид орж ажилласан. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд "АСЕМ-Вилла" хотхон, Шангри-Ла зочид буудлын гадна талын тохижилт, "Чингисийн хүрээ" аялал жуулчлалын баазын орчны тохижилтыг бусад байгууллагуудтай хамтран гэрээ байгуулах замаар хийж гүйцэтгэсэн юм.

Талархал гардуулсаны дараа БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Манай салбарынхан үнэхээр хүнд ачааг нь үүрч ажилласан. Ерөнхийлөгчийн зүгээс онцгойлон талархал илэрхийлж байсныг та бүхэндээ хэлэхдээ баяртай байна. Өчигдөр манай салбартай хамаатай сайхан үйл явдал тохиолдлоо. Юу гэхээр Батлан хамгаалах яамыг Үндсэн чиглэлийн яам болгон баталгаажууллаа. Энэ бол маш сайн хэрэг. Батлан хамгаалах салбарынхан бид бусад салбарынхны түүчээ нь болон гялалзаж явах ёстой" гээд эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүссэн юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • диско 2016-07-22 07:55:28
    "Диско" Батсайхан гуай Сайханбилэгийгээ дагаад явах л болж дээ...