О.Баасанхүү: Эрх мэдэл рүүгээ хэтэрхий яаран гүйгээд байна
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар батлагдсан хууль,  тогтоолын эцсийн найруулгыг сонсож, Байнгын хороодын дарга нарыг томилох асуудлыг хэлэлцэв.  

Байнгын хороодын дүгнэлтийн дараагаар гишүүд асуулт тавьж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: МАН үнэмлэхүй олонх болсон. Хуулийг ёсчлон, үгчлэн дагах ёстой. Төр барьж байсан хүчний хувьд хуулийг дээдлэх байх гэж бодсон. Гэтэл батлагдаагүй хүн дээр зөвшилцөл хийгээд явж байх юм. Байнгын хороодын даргыг сонгохдоо дэд даргыг хамтад нь сонгож болоогүй юм уу. Ардын намын бүлэг төрийг удирдаад байгаа юм уу, төрийг хууль удирдаад байна уу?
Төр барьж байсан хүчний хувьд хуулийг дээдлэх байх гэж бодсон. Гэтэл батлагдаагүй хүн дээр зөвшилцөл хийгээд явж байх юм.

Эрх мэдэл рүүгээ хэтэрхий яаран гүйгээд байна.  Дураараа авирлахгүй байгаасаа гэж хүсч байна. Хуулиа дагаж яваарай дураараа авирлаж байгаад нэг л Цэц дээр очно шүү.


 М.Энхболд: Байнгын хорооны хуралдаанууд хууль зөрчөөгүйг хуралдааныг тухайн үед даргалсан хүмүүс хэлж байсан.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Төрийн эрх байгууллагын бүтцээ хийж байна. Дээдэх нь суудлаа олж байж доодох нь гүйдлээ олдог. Байнгын хорооны үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн нь дарга нь.  Байнгын хороо Засгийн газрын бурантаг шиг ажилладаг. Үүнээс болж УИХ-ын нэр хүнд унадаг. Бид алдаа завхралыг үргэлжлүүлж болохгүй. Өмнөх УИХ-ын гишүүд дур зоргоороо хурлаа тасалдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг уламжлалыг таслан зогсоох хэрэгтэй. Шинэ УИХ-ыг өмнөхынхөө алдааг зас, сайн бодлогыг нь үргэлжлүүл гэж Монголын ард түмэн сонгосон шүү. УИХ-ын гишүүн дур зоргоороо хуралдаанаа тасалдаг, бусдын өмнөөс кноп дардаг муу зуршлыг засаарай гэж захиж байна. УИХ-ын хуралдааныг тасалдаг, Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг эргүүлэн татдаг хуулиудаа батлах хэрэгтэй.
Өмнөх УИХ-ын гишүүд дур зоргоороо хурлаа тасалдаг, төрийн эрх мэдлийг хууль бусаар авдаг уламжлалыг таслан зогсоох хэрэгтэй. Шинэ УИХ-ыг өмнөхынхөө алдааг зас, сайн бодлогыг нь үргэлжлүүл гэж Монголын ард түмэн сонгосон шүү.
 Цөөнх хяналтын үүрэг гүйцэтгэдэг. Тийм учраас Хяналтын, Хүний эрхийн, Ёсзүйн дэд хороогоо цөөнхдөө өгөөрэй.  Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдож байгаа Н.Энхболд туршлагатай улстөрч. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад захиж хэлэхэд төрийн албан хаагчдыг хомроглон халдаг байдлыг таслан зогсоогоорой.

Гишүүд асуулт асууж үг хэлсэний дараа хуралдаанаар байнгын хорооны дарга нарыг баталлаа.


БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА НАР:

1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР

2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН

3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ

4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР

5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД

6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД

8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ
                               
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-07-24 02:35:10
    ӨЧИГДӨР ТӨР БАРЬЖ БАЙХДАА ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОЖ, ДУО ЗОРГООРОО АВИРЛАЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД ӨНӨӨДӨР ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА БОЛЖ, ӨӨ СЭВ ХАЙЖ ӨРВӨГНӨЖ БАЙХ ГЭЖ ХЭХЭХЭ
  • zochin 2016-07-22 07:13:15
    ish Hurelbaatar,choijilsuren gej uvsiin 2 luibarchingaar tusuv munguu atguulchih yum aa ee chavaasaa erunhii said ih hural darga 2 uulaa tolgoi alga daa
  • зрчин 2016-07-22 06:38:57
    намаас урвагчийг тойруулж болохгүй байсан юм байх даа