Ч.Ганхуяг А.Сүхбатыг дэмжлээ
МАН-ын мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтаа ард түмэнд өгсөн. Харин Удирдах зөвлөлөөс шийдвэрээр тодорсон сайдуудад олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Мөн намын зарим гишүүд ч дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна. Өчигдөр болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн,аварга А.Сүхбат “МАН анхны ялагдлаа хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу.  Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” гэсэн.

Тэгвэл түүнийг Сангийн дэд сайд асан МАН-ын гишүүн Ч.Ганхуяг “Уухайс даа. Ийм гишүүд олон байгаа бол МАН-д найдлага, бидэнд итгэл байж болох юм” хэмээн дэмжлээ.

Ямар ч гэсэн МАН-ын шинэ сайд нар нэг хэсэгтээ л шүүмжлэлд өртөх бололтой юм.


П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2016-07-23 02:00:51
    Би дарга болох ёстой гэж ярьж явдаг хүн дээ. Ганхуяг мэт нь ИАН-ыг муухай дээр улцан болгоно.
  • Энэдэ 2016-07-22 13:48:45
    Энэ үнэн далжгар эр шүү Том том юм ярьж байгаад манаас жийгдчихээд одоо нэн их сээтэгнээд ичээч талх гуай...
  • Зочин 2016-07-22 11:59:31
    Сүхбат гишүүн маш зөв хэлсэн ард түмнээс үнэлгээ авсан амжилт ийм гишүүн олон байгаа сайн
  • zochin 2016-07-22 10:45:32
    Bi ch bas demjij bn M Enhbold mongo bish hvnee haraachee melmiigee neegeechee
  • Davaa 2016-07-22 08:33:55
    MAN- d A. Sukhbat salkhi oruulj magadgui nee. Argagui uur setgelgeetei bna. Demjij bna
  • zo zoooo 2016-07-22 03:52:25
    chamaar yadag bnaa tenegt talhaaa