Оросын хөнгөн атлетикчдыг олимпод оролцохыг хориглолоо

Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын  олимпийн шигшээ баг  бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байгаа.

WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн билээ. Тэгвэл өчигдрийн хурлаар арбитрын шүүх Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг орохыг хориглосон шийдвэр гаргалаа

Харин Оросын бүх тамирчдыг, тэдний дотор спортын бусад төрлийн тамирчдыг Риогийн Олимпод оролцох эсэхийг Олон улсын Олимпын хороо тусдаа авч хэлэлцэж байгаа аж.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.