Ерөнхийлөгч Ерөнхий сайдтай дахин зөвшилцөхийг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналыг дэмжих боломжгүй тул дахин зөвшилцөх тухай албан бичгийг өнөөдөр илгээлээ.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрыг шинээр байгуулж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд таны 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/135 дугаартай “Материал хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнийг зөвшилцөх саналтай танилцлаа.

Энэхүү санал нь УИХ-д олонхи болсон МАН-ын Монголын ард түмэнд өгсөн амлалттай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, мэргэжлийн, харилцан хяналттай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй байна.

Иймд дахин зөвшилцөнө үү” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GANBAA 2016-07-22 09:51:07
    Namd mungu ugsun humuust bucaazh mungiig ni uguuch M. Enkhboldoo!!! Ted nariin erh medeld oroh hereguuiee.
  • эрдэнэбилэг 2016-07-22 06:31:14
    яг үнэндээ мөнгөний асуудал ард нь бна даа хувьдаа компанитай хүн засгийн ажилд сэтгэл гаргах уу
  • ТӨРИЙН АЖИЛТАН  2016-07-22 05:17:05
    ДАВХАР ДЭЭЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ. ИЙМ ДЭЭЛТЭЙ ХҮМҮҮС УИХ-ын Ч, ЯАМНЫ Ч АЖЛАА ХИЙХГҮЙ, ХОЁРЫН ХООРОНД, ГУРВЫН ДУНД ЖОРООЛЖ, ГАДААДАД ЗУГААЛЖ БАЙГААД 4 ЖИЛ ӨНГӨРӨӨДӨГ ЮМ...
  • даагий 2016-07-22 05:10:56
    монгол ардын намыг дэмжсэндээ харамсаж байна би юу хийчвээ
  • од 2016-07-22 04:40:17
    МАН алдаагаа засаж сайдын нэрсийг өөрчлөх хэрэгтэй . Энэ нэр дэвшигчид ч өөрсдөө нэрээ тат АМЬ биш Заяа биш улс орны хөгжилд тэгэж хувь нэмрээ оруулдаа.
  • zochin 2016-07-22 04:15:17
    МАН - Энхболд, тэр нэг Мөнхбат гээд бөөн амбиц, Эрдэнэбат та хэд жоохон жудагтай байгаа ч. юу болгоод байгаа юм бэ. Ард түмээн одоо бид яах ёстой вэ?
  • zochin 2016-07-22 03:21:39
    yg unuen ene dor bichsen ner buhii humuus bidnii setgeld uneheer niitsehgui bna. bidni itgelruu us hiisen tomilgoo bolloo.
  • ttt 2016-07-22 02:51:00
    Tsolmon, tsengel, nomtoibayar,baterdene,onorbolor, choijilsuren nariig boliyoooo