Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын бүтцийг дэмжээгүй. Харин Ерөнхий сайд өөрийн зурснаар УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан.
Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмсэн, хожуу ч гэсэн байгуулагдаад үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, эрх үүргийг нь бусад яамдад шилжүүлж, тарааж байгааг, яамдыг ямар нэгэн тооцоо, судалгаагүйгээр, тодорхойгүй шалтгаанаар нэрийг нь өөрчилсөн зэрэг асуудлуудтай санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Гэвч түүний энэ санал хуульд тусгагдсангүй.
Тэгвэл Ерөнхийлөгч Мэргэжлийн гэх тодотголтой шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайдуудын талаар өөрийн твиттер хуудаснаа " Шинэ ЗГ: Мэргэжлийн гэж хэлэхгүй. Дан дээл, хариуцлагын тухай ярилтгүй. Мөнгө, эрх хоёр нь амлалт, зарчим хоёрыг дийлжээ. Нүд чих нь ингэж хурдан бөглөрөх" хэмээн жиргэжээ.

.jpg)

П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн