Төрийн банк хүнд байдалд оржээ
Өнгөрсөн 2013 онд "Жаст" группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам. долларын зээл авсан гэх хэрэг дэгдэж байв. Тухайн үед Ш.Батхүүгийн эзэмшиж байсан "Хадгаламж" банк "Жаст" группийн үүсгэсэн өр, зээлийн улмаас дампуурч, улмаар тус банкийг Төрийн банкинд нэгтгэсэн юм. Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан "Стандарт" банкнаас зээл гаргуулсан, үүнийгээ өөрийн эзэмшлийн "Хадгаламж" банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэснээр дээрх дуулиан намжсан. Хэдийгээр Ш.Батхүү хуулийн хариуцлага хүлээсэн боловч "Эрдэнэт" үйлдвэрийн түүхий эдээр барьцаалан "Стандарт" банкнаас авсан түүний 109 сая ам.долларын өрийг өнөөдрийг хүртэл хэн ч төлж барагдуулаагүй байгаа юм. Тэрчлэн уг зээлийн асуудлаар "Стандарт" банк Олон улсын Арбитрын шүүхэд хүрч, "Эрдэнэт" үйлдвэр хариуцагчаар татагдсан маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй үргэлжилж буй.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр дээрх их хэмжээний зээлийг Төрийн банкаар төлүүлэх тухай яригдаж байгаа юм байна.Өнөөдрийн байдлаар Төрийн банкны актив 1.7 их наяд бөгөөд дээрх зээлийг өнөөдрийн ханшаар 400 орчим тэрбум төгрөг гэж үзвэл нийт активын ¼ -тэй тэнцэх хэмжээний мөнгө болох юм. 

Энэ хэмжээний төлбөрийг нэг удаагийн гүйлгээгээр гүйцэтгэхдээ хүрвэл активын зохистой харьцаа, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрч болзошгүй ажээ. 

Төрийн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буурч, үйл ажиллагаа хүндэрсэн нь энэ салбарынханд илэрхий болоод байгаа энэ үед тус банк дахиад эрсдэл хүлээх гэж байгаа хэрэг юм.

"Хадгаламж" банкийг 100 хувь эзэмшиж байсан Ш.Батхүү тус банкийг дампууруулсан хэргийн эзэн нь юм. Харин муу л бол хойд захын хар овоохой гэдэгчлэн төрийн өмчийнх гэдэг утгаар нь Төрийн банкинд "Хадгаламж" банкийг тухайн үед нэгтгэж нэг хэсэгтээ аргалсан гэхэд болно. 
Тэгвэл өнөөдөр Ш.Батхүүгийн өр, зээлийг барьцаанд орсон "Эрдэнэт" үйлдвэр төлөх үү, эсвэл "Хадгаламж" банкийг хүлээж авсан Төрийн банк төлөх үү гэх төвөгтэй асуудал нэг тийш шийдэгдэх гэж байгаа аж.

Уг нь Ш.Батхүү "Би "Стандарт" банкнаас "Эрдэнэт" үйлдвэрийн нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан бүх хариуцлагаа өөрөө хүлээнэ" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

"Стандарт" банкны Өмнөд Африкийн салбараас 2013 оны тавдугаар сарын 24-нд "Эрдэнэт" үйлдвэрт "Манайхаас мөнгө зээлсэн Жаст групп зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа учраас батлан даалт гаргасан танай Эрдэнэт үйлдвэрт хандаж байна" гэх утга бүхий албан бичиг ирснээр дээрх асуудал албан тушаалтнуудын хүрээнд анх ил болсон байдаг. Харин үүнээс гурван сарын дараа "Хадгаламж" банк дампуурснаас нийтэд ил болсон. 

Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьснаа Ш.Батхүү хүлээн зөвшөөрчихсөн 

Хамгийн хачирхалтай нь Ш.Батхүү "Стандарт" банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг батлан даагчаар оролцуулсан гэх ямар нэгэн албан бичиг Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болоод Төрийн өмчийн хорооны архивт байдаггүй юм. Харин нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн, агуулгыг нь өөрчилсөн байж болзошгүй баримт тухайн үед илэрч байсан тухайг хэвлэлүүд ч онцолж байсан. Өөрөөр хэлбэл, "Стандарт" банкинд Монголын талаас явуулсан батлан даалт гаргасан гэх албан тооттой нь яг адилхан дугаар бүхий албан тоот Төрийн өмчийн хороонд байгаа ч өөр утга, агуулгатай. Үүнийг холбогдох албаныхан нэг албан тоотыг хоёр хувь үйлдэн нэгийг нь "Эрдэнэт" үйлдвэрт батлан даалт гаргахад ашиглан нөгөөг нь хууль журмынх нь дагуу өдөр тутмын ажилдаа ашигласан байж болзошгүй хэмээн үзэж байв. 

Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулсан учраас "Стандарт" банкныхан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг Арбитрийн шүүхэд өгсөн. Түүнчлэн 2014 онд ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар "Гадны банкнаас Эрдэнэт үйлдвэрийн нэрийг барьж их хэмжээний мөнгө зээлснээс хойш тус үйлдвэр санхүүгийн хүнд байдалд орсон. "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж зээл авсан асуудлыг Лондоны Арбитрын шүүх шийдвэрлэхээр жил гаруйн хугацаанд ажиллаж байгаа" хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар "Эрдэнэт" үйлдвэрийн нийт өр, зээлийн хэмжээ 511 тэрбум төгрөгөөс давж, энэ нь үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьтай тэнцэж байгаа аж. Түүнчлэн "Эрдэнэт"-ийн хэдэн зуун сая ам.долларын өрийг тус үйлдвэрээс хураан авах тухай олон улсын шүүхийн ажиллагаа явагдаж, цаашаа шүүхийн шинэ шинэ нэхэмжлэл гарахад бэлэн болсон гэх мэдээлэл ч хэвлэлээр цацагдаж байна. Мөн тус үйлдвэр хувь нийлүүлэгч нартаа хэдэн жил дараалан ногдол ашиг буюу дивидент төлөөгүй байгаагаас гадна зээлийн хөрөнгөөр уг дивидентыг төлөх асуудлыг ч ярьж байсан юм. Ийм нөхцөлд ороод байсан "Эрдэнэт" үйлдвэрийн хувь нийлүүлэгч болох ОХУ-ын "Ростех" компани өөрийн эзэмшлийн 49 хувиа монголчуудад харин ч үнэ хүргэн худалдлаа гэж үзэх нь аргагүй бололтой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jeff Michael 2016-10-17 17:25:09
    Сайхан өдөр Таны өрийг нэгтгэн? таны гэрийн зээл авах уу? Ямар ч зээлийн шалгах? Тиймээ чи чадна... Та санхүүгийн эелдэг дарангуйлах болон нэгтгэх зээл хэ...
  • Нэргүй 2016-07-24 15:05:57
    Төрийн банкинд жолооны үнэмлэхийн мөнгө тушаахад нэмж 1000 төг аваад байгаа нь ямар учиртай юм бэ? Орлого оруулж байхад ингэж хандаж болохгүй шдээ.
  • werty 2016-07-22 15:45:18
    Huuramch bicheg uym bol bankl hohirood ongron, jinhnesee tavisan boloodl mongloos tolohgood bga uym bhdaa
  • зочин 2016-07-22 15:41:03
    Батхүү бол Баярын баруун гар.Наанаа Батхүүч цаадах эзэн нь Баяр гэсэн шүү.
  • Aaa 2016-07-22 15:32:59
    109 saya am dollar yaj yawaad 400 terbum bolchvoo? Ugaasaa hulgai hiisen shorond orson ter hunteigee l ter dollar aa yatina biz turiin bankand yamar hamaa bna ...
  • Хан-Уул 2016-07-22 12:32:25
    Нямдорж гуай та шудрага бус энэ үйлдлийг шалгах талаар үг дууграад өг л дөө.
  • Jonon 2016-07-22 10:28:14
    Tegeed avsan mungu ni haana bna, butsaaj avch uriig ni tuluuleech bainga erguutsen ezen biegui um sonsoh umaa ene niigemd, umaaa meddeg amid gol bna u
  • даагий 2016-07-22 05:17:50
    хадгаламж банкийг батхүүгээс төр авчихсан бол өрийг нь төр л төлөх хэрэгтэй шүү дээ
  • mongol huu 2016-07-22 04:43:29
    tegeed zeel avsan ny tulbur hiihees chuluulugddug um uu? sain oilgosongui! hulhudaad zeel avchihval hen negen minii umnuus jishee ny ERDENET umuu TURIIN BANK......
  • Uls yu gej ter hynii uriig tuluh yostoi  2016-07-22 04:21:24
    Ter sh.batkhyygeer ni ur tulburiig ni tulyyleech.banknaas zeel avsan hyn uuruu zeelee tuldug bizdee terentei yalgaa yu bn.
  • Zochin 2016-07-22 03:33:00
    Bank bol itgeltsel deer togtdog bguullaga. Neg bank hetsuudehed ediin zasag ter chigtee hetsuu bdald ordog. Iim hariutslagagui niitlel gargah n buruu
  • zaza 2016-07-22 03:29:07
    yagaad tiim shiidver gargaj bgaa um batlan daaltiin gereend erdenet uildveriig hen toloolj gariin useg zursan um be. Batlan daaltiin geree gej um baih yostoi bi...
  • Уншигч 2016-07-22 02:57:48
    Энэ худлаа. Ингэж ард тумэнд дампуурлаа гэж ойлгуулаад цаагуур нь оорсдоо хувааж авч бгаам.
  • зочин 2016-07-22 02:23:47
    Энэ Батхүүгийн нүд аних цаг аль хэдийн өнгөрсөн байх юм. Халхын шорондэх ороноч аавын хүү байхгүй болжээ дээ
  • зочин 2016-07-22 01:52:19
    Ганц саалийн үнээгээ гадаадын барьцаанд тавиад туусан юм бна даа.Ёстой нэг улс дампуурах шиг болох юм бна даа.
    • Монгол 2016-07-22 07:35:27
      Батхvv лалар хаана бна.Шоронд нь хийгээч. Новшийн гаруудаас болж ард тvмэн их хохирч бна.Батхvv чинь МАН ынхшдээ