“Уул усны домог” тоглолтод оролцох уран нугараачдыг Б.Норовсамбуу гуай бэлтгэж байна
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын Ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Бид түүнээс энэхүү тоглолтын талаар  цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Анх удаа 350 уран нугараач оролцсон тоглолтыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд толилуулах гэж байна. Яагаад заавал уран нугараачдын үзүүлбэрийг онцлон толилуулахаар шийдсэн юм бэ?

-Монголын уран нугаралт өнөөдөр дэлхийд өндөр үнэлэгдэж байна.Дэлхийн хамгийн том циркийн тоглолтоос эхлээд тэнгис далайд аялагч том том усан онгоцууд, олон нийтийн зугаалгын газрууд, алдартай зочид буудлуудад Монгол нугараачид л ажиллаж байдаг. Дэлхийд Монгол улсаа сурталчлах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг нийслэлдээ татах, ирсэн зочдод үзүүштэй үзүүлбэртэй байх зэргээрээ Монгол уран нугаралт бол хөөмий, уртын дуу, морин хууртай эн зэрэгцэх баялаг юм. Тиймээс бид Даншиг наадмын үеэр Монголын 350 уран нугараачид зэрэг оролцсон “Уул  усны домог” Монгол нугараачдын тоглолт хийхээр шийдэж, бэлтгэл ажилдаа ороод байна.

- Тоглолтод оролцох уран бүтээлчдийг яаж сонгосон бэ? Яагаад заавал 350 уран нугараач гэж онцлоод байгаа юм бэ?

- Бидний зүгээс Монголын нэрийг олон улсад уран нугаралтаар гаргахын тулд Гиннесийн номонд оруулахыг зорьж, хамгийн олон нугараач оролцсон бүтээл гэдэг ангилалаар санал өгч байгаа юм. 350 гэсэн нугараачдын тоог Гинесийн номын шаардлагаар авсан. Энэ тоо зөвхөн Монголд л боломжтой юм байна. Монголд хамгийн олон нугараач бэлтгэгддэг гэсэг үг. Тоглолтод оролцох уран нугараачдыг маш нарийн шалгуураар сонгосон. Тодруулбал, Төрийн шагналт, Ардын Жүжигчин,  уран нугараач Б.Норовсамбуу гуай уран нугараачдын багийг ахлаж, бэлтгэл хийлгэж байна. Түүний багийнхан 2016 оны 4-р сараас эхлэн тоглолтод оролцох уран нуграачдын сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгуудад явуулсан. Одоо тоглолтод оролцох нийт 300 гаруй нугараач, 24 багшийн хамт уран нугаралтын мастер, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуу гуайн удирдлаган дор Улаанбаатар чуулга,  Отго студи,  Аса цирк,  Хаанбанкны байранд бэлтгэл хийж байна.

Тоглотод ямар уран бүтээлчид оролцох вэ?

 Уул усны домог тоглолтод дэлхийд алдартай Нарны Циркийн “O” шоунд оролцож байгаа олон улсад гялалзаж байгаа уран нугаралтын одод оролцоно. АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нугараачдын нэг, Монте Карлогоос  хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан уран нуграач Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугралтаар мөнгөн медаль авчирч байсан нуграач Ундармаа, одоо АНУ д ажиллаж амьдарч байгаа нугараач Н.Тунгалаг нар ирж оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тэд АНУ-аас энэ сарын 25-нд ирнэ. Мөн Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” уран нугралтын студи, Нугралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв”, Циркийн хөгжил төвийн нуграачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцоно.  

-Тоглолтын дэглэлт, тоглотын ерөнхий утга санаа ямар шийдэлтэй байх вэ?

Тоглолт Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн  хэсгүүдээс бүрдэж байгаа. Бид үндэсний болон орчин цагийн аястай бүжиг хөгжмөөр чимэглэсэн. Тоглолт нийт нэг цаг 30 минут үргэлжилнэ.
 
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine