МЭРГЭЖЛИЙН ГЭХ ЗАСАГТ БАГТСАН САЙДУУДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж сайд нарын нэрийг тодрууллаа.Шинэ засаг 13 яамтай, 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон. МАН-ынхны амласан \\\"Мэргэжлийн засагт\\\" сайдуудын хэн нь хэн бэ
Шадар сайд У.Хүрэлсүх
У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотод төржээ. Хэнтий аймгийн харъяат Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болж гэнэт дэвшсэн нэгэн. Үүний дараа түүнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр татсан байдаг. Зөвлөхөөс МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон гэдэг. Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн гээд түүний намтар арвин. МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн. У.Хүрэлсүхийг намын нөхөд ажлын арвин туршлагатай. Цочмог зан, шийдмэг араншинтай гэж дүгнэдэг. Түүнд Төрийн ордонд гишүүн асан Г.Баярсайхантай заамдалцаж явсан түүх ч бий.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
Намаа ялалтад хүргэсэн гавъяа түүнд энэ суудлыг авчрав. МАН Улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг өглөө. Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн.2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /МАСЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны 6 сараас Монгол Ардын Намын төв хэвлэл “Монголын Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчээр, 2012 оны 10 сараас МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.
Хөдөөний сурагч хөвгүүн тэмцээнд оролцох гэж хотод ирж байхаас нь эхэлсэн түүний яруу найрагчийн замнал \\\"Болор цом\\\" наадмын тэргүүн байр авчирсан. Түүний хувьд нийтэд түгсэн нэг бус дуутай бөгөөд \\\"Зүрхээ чагна” яруу найргийн түүврээ 2005 онд хэвлүүлсэн.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
Д.Оюунхорол 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Д.Оюунхорол 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн тэрээр 2012 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдлн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажилласан.
МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын Бага хурлын гишүүн тэрбээр НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
УИХ-д дөрвөн дэх удаа сонгогдсон туршлагатай эмэгтэй гишүүдийн нэг . Өнгөрсөн Засгийн үед тус яамны сайдаар ажиллаж хэд хэдэн ажлыг эхлүүлсэн. Түүнд МАН-ын эхэлсэн ажлаа дуусгах үүрэг өгч, сайдын суудал бэлэглэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил
Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй
Түүнийг Хууль зүйн яамыг толгойлох болов уу гэсэн таамгийг хэвлэлүүд бичиж байв. Харин \\\"хар өдөр\\\" гэж нэрлэгдэх 7-сарын 1-ний үйл явдалтай холбоотой юу ямартай ч түүнийг Гадаад харилцааны сайдын албанд томилов. Түүнд энэ салбарт ч туршлага бий. 1988 онд сургуулиа Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөөд, гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Үүний дараа АНУ дахь монголын элчин сайдын яаманд атташегээр томилогдож гурван жил ажиллаад, залгуулаад Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажилласан байдаг. Харин 2004 онд Гадаад харилцааны яамны сайдын албанд томилогпож байв. Түүний хувьд 12 жилийн дараа дахин Гадаад харилцааны яамны сайдын суудалд сууж байгаа нь энэ. Түүний хувьд МАН-ын намын хүн гэхээсээ илүүтэй Харвардад суралцсан түүхээрээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн
1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал,3-р курсэд байхдаа буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. 1995 онд авто машины орос дугуй борлуулдаг “Хурд” нэртэй компаниа үүсгэн байгуулж 1997 онд МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг. Харин 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон бөгөөд шинээр зургаан ч компани үүсгэн байгуулсан байдаг.
2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал дуулиан дэгдээж байсан билээ. Ер нь Б.Чойжилсүрэн гишүүний тухайд хоёр сонгууль дараалан сонгогчдод мөнгө тараасан гэх үйлдлээсээ үүдэн УИХ-ын гишүүний суудалд суух ёс зүйтэй эсэх асуудал нь эргэлзээтэй гэдэг нь яригдаж ирсэн ч, одоо бол тэрбээр сайдын суудалд тухлахаар боллоо.
Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт
С.Бямбацогт 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1998-2000 онд “ Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. С.Бямбацогт 2016 онд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргын ажлыг тун чадварлаг хийсэн гэж үнэлэгдэж байгаа.
Хөдөлмөр хамгаалын сайд Н.Номтойбаяр
Б.Нямтайшир саяхан өөрийн “Монголын алт МАК” компаниа охин Н.Цэлмүүндээ хариуцуулахаар болсон. Тэгвэл Монголын баячуудаас хамгийн чинээлэг гэгддэг Б.Нямтайширын ганц хүү сайдын суудалд тухаллаа.
Улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжилтэй. Тэрбээр 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын Алт” ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв* ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын Алт”ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж ирсэн. Мөн тэрээр 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Н.Номтойбаяр 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй.
Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиар \\\"нэрээ татна\\\" гэсэн тохироотойгоор сайдын суудалд тухалсан гэх “бор шувуу” нисээд байгаа юм.
Барилга хот байгуулалтын сайд Г.Өнөрболор
Сөүл рестораны захирал Г.Өнөрболор. Тэрбээр ““Уушги цохио”, “Мантууш”, “Рояль нью кэстл”, “Сөүл групп” гэх зэрэг компаниудтай. Түүний тухай хэвлэлүүд \\\"“Мантууш” ХХК-ийн захирал Г.Өнөрболор нь өөрийгөө Зайсангийн тэргүүн хатагтайгаар өргөмжилсөн. Мөн түүнийг Солонгосын нэгэн компанид орчуулагч хийж байсан ба компанийнхаа захиралтай гэр бүл болсон. Газрын наймаанд гаршсан. Зайсан дахь үнэтэй хаусуудыг барьж, баячуудад борлуулдаг” хэмээн бичжээ.
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайд Ж.Батсуурь
Түүнийг Б.Дэлгэрсайханд тойргоо бэлэглэж, сайдын суудалд тухлах эрх олж авсан гэж эх сурвалжууд бичиж байна. Ж.Батсуурь 1978 онд Дорноговь аймгийн Сайншанд хотын 10 жилийн сургууль,1983 онд Братислава хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Барилгын инженер- эдийн засагч мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Тэрбээр 1983-1987 онд Политехникийн Дээд Сургуульд, 1987-1988 онд Техникийн Их Сургуульд багш, 1988-1990 онд Техникийн Их Сургуульд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1994 онд Техникийн Их Сургуулийн МТС сургуульд дэд захирал, 1994-1998 онд Чех улсын Прага хотын ТИС-д докторант багш, 1998-2000 онд Улаанбаатар хотын *Ус орчин* ХК-ий гүйцэтгэх захирал, 2000-2008 онд Дорноговь аймгийн Засаг даргын албыг тус тус хашиж байв.
2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдсон. Харин энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй ч сайд боллоо.
Зам тээврийн сайд Д.Ганбат
Төдийлөн олон нийтэд танигдаагүй нэгэн. “МТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал. “Монголын төмөр зам” ТӨХК анх 2008 онд байгуулагдсан уг компанийн үе үеийн удирдлагууд салбарын сайд, Засгийн газрын үгнээс нэг их зөрдөггүй байсан гэх. Харин “МТЗ”-ын гүйцэтгэх захирал Д.Ганбат Засгийн газрын хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэдгээ Монгол Улсын сайд М.Энхсайханд албан бичгээр хүргүүлж байсан удаатай. Нэг үгээр өөрийн салбартаа үнэн нэгэн гэх. Тэгвэл түүнийг МАН-ынхан Зам тээврийн сайдаараа томилсон байна.
Уул уурхайн сайд Ц.Дашдорж
Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй. Тэрбээр 1990-1993 онд *Газрын тос* ХХКомпанид Өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв. Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан. Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дархлагдсан тойрог Говь-Алтайгаасаа нэр дэвшин УИХ-д суусан. Харин энэ удаагийн сонгуулиар нэр дэвшээгүй ч сайдын сэнтийд тухлахаар болов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн сайд Ц.Анандбазар
2008 онд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдон ажиллаж байсан. Н.Энхбаярыг Соёлын сайд байхад Ц.Анандбазар туслах нь байв. УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр эрх баригч хүчинд ихээхэн хандив өргөж байсан гэх. Ц.Анандбазар нь Ардын намын Бага хурлын гишүүн, тус намын далбаан доор дархлагдсан нэгэн.
“СОД Монгол” группийн үүсгэн байгуулагч. “Петровис” компанийн дэд захирлаар ажиллаж байхдаа шатахуун түгээх “Сод Монгол” компаниа байгуулсан. Хэд хэдэн компани, тэр дундаа Ялалт кино театрыг хувьчилж авсан нь дуулиан дагуулдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр баривчлагдаж тухай үедээ дуулиан дэгдээж байв.Түүнийг тойрсон саар мэдээллүүд хэвлэлд гарах нь олон.
Эрчим хүчний сайд Д.Цэнгэл
ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль төгсч эрчим хүчний инженерийн мэргэжил эзэмшсэн. Гуравдугаар цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлсэн. Мөн мэргэжлийнхээ чиглэлээр хувийн хэвшилд ажиллаж байсан бөгөөд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүний албыг хашиж байсан. Салбарын бодлого, үйл ажиллагааны талаар арвин мэдлэгтэй гэгддэг нэгэн.
Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон
Ерөнхий сайд асан С.Баяртай нэр холбогдон олныг шуугиулж байсан Ж.Цолмон улстөрийн карьертаа түр завсарлага аваад байсан. Харин УИХ-ын 2016 оны сонгуулиар “Хөвсгөлөөс нэр дэвшинэ” ярьж явсан ч нэр дэвшээгүй. Харин одоо Эрүүл мэндийн сайдын суудалд тухаллаа. Түүний хувьд 1992 онд Москвагийн Стоматологийн Их Сургуулийг төгссөн. 1995 онд МУИС, гадаад харилцааны сургууль, 1996 онд Монгол улсын Анагаах Ухааны их сургуулийг магистрийн зэргээр, 1996 онд Бүх Энэтхэгийн АУЭШ хүрээлэнд эрүү нүүрний гажиг заслын мэргэжлээр, 1997 онд Япон улсын Токиогийн Анагаах Ухааны Их Сургууль, 2003 онд БНСУ-ын Эрүү Нүүрний Гажиг Заслын Твидийн Олон улсын Эрдэм шинжилгээний хүрээлэн, 2011 онд Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуульд докторын зэргээр тус тус төгссөн.
Ж.Цолмон 1995 онд АУИС-ийн Нүүр Ам Судлалын Тэнхимд багш, эрдэм шинжилгээний ажилтан , 1999 -2007 Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд Гадаад харилцаа, гадаад төслийн ерөнхий зохицуулагч, 2005 оноос Орто-Дент сургалт судалгаа Эмчилгээ Оношлогооны төвийн захиралаар ажиллаж байсан.
Тэрбээр 2007 оноос Эрүүл мэндийн дэд сайдын албыг хашиж байна. “Нүүдэлчид ба бэлчээр ашиглалт” 2000 он, Бэлчээр хувьчлал: “Унгар, Норвегитэй харьцуулсан нь” 2002 он, “Монгол дангаараа соёл иргэншил мөн үү” 2004 он Шүдний багаж барих аргыг тооны хэллэгт шилжүүлсэн нь” 1995 он, “Эрүү нүүрний гажиг засал” –ын сурах бичиг, 2007 он зэрэг арав гаруй ном, товхимол гаргажээ.
Мөн тэрбээр 2004 онд “Чингис хаан ба орчин үе” олон орны эрдэмтдийн бүтээл, монгол хэлнээс англи хэл рүү хөрвүүлсэн байдаг байна.

П.УНДРАМ Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bi sanal ugsun MAH d 2016-07-24 15:05:41
    Buur dorduulchihlaa. Yun Choijilsuren yun Unurbolor nar we???
  • зсссс 2016-07-23 09:47:39
    Монголын тvvxэн дэхь хамгийн ОЛИГАРХИ засаг!!!!!!!
  • bold 2016-07-22 08:56:14
    gonginood yanaa uursduu songoo bizdee. hulgaich ni hulgaichaar soligdloo.duugvi l urdah urdahaa hiitsgeegeed guilgachin bolcholgvi zvtgeye! ednees bvv gorid
  • Zochin 2016-07-22 08:39:33
    Tsolmon yaj EMYamiig udirdaj chadahiin be? EMSalbariihan huleen zuvshuurch chadahgui dee. Tednees sanal avaachee
  • zochin 2016-07-22 08:12:32
    baterdene avarga bolioch ee. tursun sumaa kamgaaj chadaagui, khugjuugui shuu. baidgaaraa baigaa.khelekh ug algaa.
  • O 2016-07-22 07:53:40
    Oyunhorol avgain anketand said baigaa biz dee. Odoo boli. Tsogtbaatar olhooon hiichikhnee. Durak avgai
  • Choi 2016-07-22 07:50:47
    Sangiin yamiig hurdiin nyagtlan hiih uu. Arai ch dee geed oor heleh ug alga. Ediin zasgaar angaij tongoitol yarij medeh nogoo Hurelbaatariig Mie goloo yu. Yooo
  • Admin  2016-07-22 07:49:53
    Eruul mendiin saidaar ayataigan hun tavihgui dee tsolmon arai l bishee eruul mendiin salbariig ulam l doroituulna daa
  • zochin  2016-07-22 07:21:43
    ХХАА-н сайдад тохирох мэргэжилийн залуу боловсон хүчин зөндөө б.на Монголын ХАА завхарч дууслаа. Мэс заслын эмчийг зүгээр нэг мэргэжилтэн хүн хийх үү. Сайн бод...
  • ЗОЧИН 2016-07-22 06:52:19
    ГАНБАТ ЧИНЬ ЭРДЭНЭТЭД ГАДААД ХУДАЛДААНЫ ГАЗРЫН ДАРГА, БЭЭЖИНД ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СУУЖ БАЙСАН, ЛУЙВАРЧИН БАЙНА Ш ДЭЭ. МАН-Д ӨӨР ХҮМҮҮС БАЙХГҮЙ ЮМ БОЛ УИХ-ЫГ ТАРААЯ.
  • үрчин 2016-07-22 06:32:33
    Мэрэгжлийн биш салтааны сайдууд байна даа.Өнөрөө бол газар зарж дараа солонгомсчуудад бөгсөө зарсан янхан шүү дээ.
  • нефть будаа 2016-07-22 06:29:46
    Анандбазар сайд болохоор монголд нефтийн үйлдвэр барих худлаа болж байгаан байна даа хөөрхий. Өнөөх л шатахууны ченжүүдийнхээ оросуудыэ эрхэнд хэвээрээ
  • МАН сайдаа зөв сонгооч дээ 2016-07-22 05:50:03
    МАН одоо юу вэ! Барилга хот байгуулалтын сайдад энэ наймаачин Өнөрболор гэдэг авгайгаас өөр , олигтой эр хүн байхгүй байна гэж үү!
  • Иргэн 2016-07-22 05:23:53
    АНАНДБАЗАР, ОЮУНХОРОЛ, ЦЭНГЭЛ...ХЭРЭГГҮЙ ЭЭ. ТЭГЭЭД Ч ЗАРИМ НЬ ДАВХАР ДЭЭЛТЭЙ БАЙНА. ОДОО ДАВХАР ДЭЭЛ ХЭРЭГГҮЙ. УИХ, ЯАМНЫ АЖИЛ ХИЙДҮҮЛДЭГ ШҮҮ ДЭЭ.
  • одоо болиоо ч 2016-07-22 04:38:15
    ийм хариу барина гэж үү дээ бодоо ч даан ч дээ
  • иргэн 2016-07-22 04:19:43
    Ядаж л нэр н цэвэр олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөх хүнийг сонгох хэрэгтэй. Ард түмэн чинь тэнэг биш шүү. Мантуушийн өнөрөө юув дээ. Дэндүү мөнгөний юм.
  • zochin 2016-07-22 04:14:34
    Arai ch dee. Heleh ch ug alga. Barilgiin salbariig orchuulagch avgai udirdhiin bizdee.. nuguu mergejliin zasag ene ter geed baisan yasan
  • zozoeee 2016-07-22 03:41:18
    huue yanaa naana chin nuguu HUJAA GANBAT said boljee M.ENKHBOLD hamaatan guudaa avsan bnaa ene HUJAA GANBAT neg heseg 90 on suul ued AN nam dagad guiged bsan
    103.194.176.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Нараа 2016-07-22 03:27:09
    Чойжилсүрэн, Өнөрболор, Батсуурь, Анандбазар нар арай биш ээ дахин бодож тунгаа АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ БҮҮ АЛД БИД ХАРЖ БАЙНА. ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
    • eee 2016-07-22 03:43:43
      YU gej MAN D sanal aaugsun surug huchin baihgyi odoo unguruu ug AN bsan bol uzeltseed bas zugeer shdee yu be dandaa komrani zahiral mungu ih ugchee
  • Нараа 2016-07-22 03:12:47
    Өнөрболор, Батсуурь, Анандбазар нар арай биш ээ дахин бодож тунгаа АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ БҮҮ АЛД БИД ХАРЖ БАЙНА. ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
  • зочин 2016-07-22 02:52:52
    арай ч мэргэжлийн бишээ. Энхболдууд ЗИ нь МИ-р солигдсон юмуу. Эрдэнэбатаа ЕРӨНХИЙ САЙД шиг байгаарай. суудал хэврэг шүү. ийм байдлаар МАН дахиж өндийхгүй шүү....
    • zaza 2016-07-22 03:47:17
      ee naad erunhii said ERDEN BAT chin uuriin tolgoi medel baihgyi shdee zugeer l utsan huuheldei ug hun n tiim hun 10 jiliin huuuhed helj bsan unen bnaaa
  • zulaa 2016-07-22 02:43:23
    MAN zailuul chadwartaig n bish mongotei biznesmanvvdiin saidad tawixiig bodxod M.Enxboldod mongo xeregtei yum bn chadwarlag xvchingvvd ch moroo xatdaa ogtsor
  • Иргэн 2016-07-22 02:40:05
    Ард түмний итгэлийг хөсөрлүүлж ,сонгуулийн амлалтаасаа няцвал ард түмэн тэсрэхэд бэлэн байгаа шүү тэнэгүүд ээ.Үнэндээ оруулагч хүүхнээ боль энэ бол том доромж.
  • Мэргэжлийн бус 2016-07-22 02:35:55
    Чойжилсүрэн арай бишээ, За М.Энхболдоо хэт их дураараа аашилбал З.Энхболд шигээ болно гэдгийг мэдэж байгаа биздээ, ард түмнийг бүү басамжлаарай
  • зочин 2016-07-22 02:18:34
    Мантуушийн захирал авгай бол арай дэндэнэ ээ. Ард түмнийг бүү доромжил. Арай ч дээ. Зарим нэг нь өөрсдөө нэрээ татаж авмаар юм. Чойжилсүрээ амжих уу
  • зочин 2016-07-22 02:10:01
    нөгөө мэргэжлийн гээд байсан чинь ёстой мэргэжлийн бус хүмүүс сайд болж дээ.Бямбацогт гэхэд хуулийнч мэргэжилгүй биздээ.Аварга ямарч дээд сургуульгүй шүү дээ
  • Zochin 2016-07-22 02:02:11
    Mantyyshiin zahiral arai bishee bi lab iim Songolt.g hiigeerei gej ardiin namd sanal as ogoogvi shvv Yu ve ter Anandbazar ! Ochij ter Choijilsvren arai arai
  • Zochin 2016-07-22 01:48:24
    Bayrtai banzaldaj bsniig n 2008 onii songuulid yvj bsan humuus medne dee,aimaar banzal avgai sh dee