Ж.Батзандан: Мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ
АН-ын  АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ: Дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь буруу


УИХ-ын байнгын хороод бүрэлдэхүүнээ баталсан боловч дарга нар нь томилогдоогүй байгаа. Байнгын хороод хуралдаанаа хийж, даргаа сонгож, чуулганаар баталдаг. Дэгийн тухай хуулиар байнгын хорооны дарга нь хуралдааныг даргалдаг. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өчигдөр, өнөөдөр Н.Энхболд гишүүн даргаллаа. Хэн даргал гэсэн нь ойлгомжгүй, хууль зөрчсөн байдлаар УИХ-ын анхдугаар чуулганыг хийж байна.

Мөн Засгийн газрын бүтцийн асуудлаар хуулийн хугацаа шаардагдахгүй байтал цөөнхийн бүлэгт хууль зөрчсөн байдлаар хугацаатай завсарлага өгсөн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаараа эрх баригчид Засгийн газрын бүтцийг олонхиороо түрж хэлэлцлээ.  Хууль дээдлэх зарчмаар ажиллах Үндсэн хуулийн заалт байдаг.  Бид Засгийн газрыг бүрдүүлэхэд саад тээг тавиагүй. Гэхдээ эрх баригчид хууль зөрчиж байна. 
Засгийн газрын бүтцэд зарим яам, агентлагийг татан буулгаж, үндсэн чиг үүргийн яамыг нэмж байна. Энэ нь “Давхар дээл”-тэй гишүүдийн тоог нэмж байна.  27 агентлагийн 17-гийнх нь нэрийг өөрчилж байгаа нь төрийн албанд халаа сэлгээ хийх, эцэстээ мэргэшсэн албан хаагчдыг халж, сэлгэх, төрийн албаны ажлыг унагаах зүйл рүү явж байна.
Дэд сайд нарын орон тоог бий болгож байгаа нь буруу. МАН мөрийн хөтөлбөртөө Залуучуудын бүтцийг бий болгоно гэсэн атлаа хүүхдийн байгууллагын үйл ажиллагаатай цугт нь авч үзэн оруулж ирсэн нь амлалтаасаа ухарсан хэрэг. Иймээс Ардчилсан намын бүлэг Засгийн газрын бүтцийн хуулийг дэмжих боломжгүй байгаа” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг цаг хугацаа харуулна


Өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн хүндрэлтэй үедээ улс орноо яаж авч явах вэ гэдэг бодлого тодорхойлогдсон. Үр дүнд нь экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, импортын хараат байдлаас гарах гээд олон зүйлийг хийсэн, олон ч амжилтад хүрсэн. Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жил хэрэглээний эдийн засгаас баялаг бүтээгчийн эдийн засаг руу шилжиж байсан. Гэтэл одоогийн Засгийн газрын бүтэц нь өмнө олсон ололт амжилтыг байхгүй болгож баллуурдлаа.
Парламентад суудалтай бүхий л намууд зөвшилцөж, УИХ-ын сонгуулийн өмнө Моногл Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталсан.  Засгийн газрын шинэ бүтэц нь 2008 оныхоо бүтэц зохион байгуулалт, 2008 онд барьж байсан бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн юм оруулж ирж байгааг бид шүүмжилж байна. Бүх намуудтай зөвшилцөж баталсан баримтаа хэрэгжүүлэхгүй байгаа нь ухралт руу явах зүйл рүү оруулж байна.

Өнгөрсөн жилүүдэд Аж үйлдвэрийн яам байгуулагдаж, ажилласнаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нэгдсэн бодлоготой болсон. Бүтээдэг, хийдэг хэн бүхэн нэг ойлголттой болж, хөрөнгө оруулалт, хөнгөн, хүнд үйлдвэрийн жижиг дунд үйлдвэрийн бүх салбар нэг хэм рүү орж төсөл хөтөлбөр нь жигдэрч эхэлсэн үе байсан.

Бүх яамыг дэд сайдтай болгож, Үндсэн чиглэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна. Сонгуулиар нэг юм ярьдаг. Үнэхээр харамсалтай байна. Дараа нь тэс өөр зүйл ярьдаг. Ман яг хуучин тогтолцоо руугаа явж байгаа.
 

Энэ асуудлаар Ерөнхийлөгч хүртэл зөвшилцлийнхөө бичигт онцгойлон хэлсэн ч хүлээж авсангүй. Үр дагавар нь яаж гарах вэ гэдгийг цаг хугацаа харуулна гэж харж байна. Өдөр бүр МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сануулж ажиллах болно.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан:Үнэхээр харамсалтай байна


МАН-ын мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдэг амлалт өгч УИХ-д олонхийн суудал авсан. Одоо мэргэшээгүй Засгийн газар байгуулах чиглэл рүүгээ явж эхэллээ. Түүнчлэн “Давхар дээл”-ийн асуудлыг эсэргүүцэж байсан, одоо яг эсрэгээрээ  болж ирлээ.
Бүх яамдыг дэд сайдтай болгож, Үндсэн чигэлийн яамны тоог хоёроор нэмэгдүүлэхээр болж байна. Сонгуулиар нэг юм ярьдаг. Үнэхээр харамсалтай байна. Дараа нь  тэс өөр зүйл ярьдаг. МАН яг хуучин тогтолцоо руугаа явж байгаа.

Олон яамд, агентлагуудыг нэрийг өөрчлөх замаар 100 гаруй мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгох гэж байна. Зуун мянган төрийн албан хаагчийн амьдрал эрсдэлд орж байна. Монгол төрийг битгий самар. Амлалтаа биелүүл гэж бид МАН-аас шаардаж байна гэв.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дорлиг 2016-07-21 23:24:53
    Засгийн газрын гишүүд нь МАН-ын даалгаврыг болон Хятад улсын гар хөл бологчид, Баярцогтын гар хөл бологч, найз нөхдүүд байна.
  • Erham eronhii saidaa shiniig sanaachlaj  2016-07-21 11:29:02
    Erhem eronkhii saidaa shine yum hiih geed toroor togloj bolohgyi baihaa baiguullagiin ner oorchlohoos oor yaraltai ard tymniihee amidraliig saijruulahad anhaar...
  • Монгол  2016-07-21 10:03:28
    салбар болгоны дээд удирдлага мэргэжлийн бус, зарим дан хамаатан садан найз нөхөд байгаа. мэдлэг гэх нь бүү хэл бичиг үсгийн чадваргүй нөхдүүд их байгаа.
  • jk, 2016-07-21 08:09:04
    gutsaa guts haa hvreh bee deee oorsdoo yaj blaa teriigee bodooch bandiaaa
  • зочин  2016-07-21 08:00:53
    Энэ зандаахүү юу олж үнэрлэв ээ. Энэ хүн чинь УИХ нь хийх юм аа ЗГ нь хийх юм аа хий гэж ярьдаг биз дээ
  • Зочин 2016-07-21 07:24:00
    Өөрсдөө ямар төр засаг байгуулчихаад юу хийж ард түмнийг доромжиллоо эд нарын хүмүүсийг төрөөс зайлуулахаар мэргэшээгүй төр засаг болчихдог юм уу?
  • zochin 2016-07-21 06:56:35
    Eelj daraalan tor, toriin baiguulgaa samrah, uls oron irged, amlaltaa umartha bolimoor, tord baih, ajillah shaardlga hangsn gazar, hune tavidag juramtai boloo...
  • ЗОЧИН  2016-07-21 06:18:53
    Дээд албан тушаалаа яаж сонгохыг улсын их хурал л мэднэ. Төрийн ДЭЭД албан тушаалыг хаших хүн дутмаг улс байж битгий хамаагүй ярьж байгаач.
  • зочин 2016-07-21 06:01:07
    Энэ АН-ын хулгайчуудыг шалгаад хурдан шоронд нь хийж өнгөрсөн 4 жилд хулгай хийсэн төсвийн мөнгийг нь төлүүлээч ээ