IMAX-т  кино үзэх таван шалтгаан

2016 оны 7 сарын 22-нд Өргөө кино театрын IMAX салбар Шангри Ла моллд нээлтээ хийх гэж байгаа. Харин чи яагаад тэндхийн байнгын үйлчлүүлэгч болох, за үгүй юм аа гэхэд нэг удаа ч болов туршиж үзэх хэрэгтэй вэ? гэвэл надад ийм 5 шалтгаан байна:

1. Гайхамшгийг мэдэр! IMAX бол тэр чигтээ киног дотор нь орж мэдрэхэд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн, гайхалтай технологи. Хэрвээ чи кино урлагт хайртай, түүгээр мэдрэмжээ хөглөж, тэндээс гайхамшгийг мэдрэх дуртай бол IMAX-ыг заавал туршиж үзэх хэрэгтэй. Тэр чамд хар цагаан зурагтаас өнгөт зурагт руу шилжсэн үеийнх шиг тийм давтагдашгүй мэдрэмжийг өгч чадна.

2. Чиний сонголт бол зөвхөн шилдгийн шилдгүүд: iPhone 7 ямар байх бол гэдэг дээр аль хэдийнэ тандалт судалгаа хийгээд эхэлчихсэн;  Хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай зөөврийн компьютерийг зорин байж өөрийн болгосон; Дээрх хоёр өгүүлбэрийг уншихад бага ч гэсэн чамтай төстэй санагдаж байвал чиний байнга зорьдог кино театр чинь яах аргагүй Өргөөгийн IMAX салбар байх ёстой. Учир нь одоогоор дэлхий дээр энэ технологийг давж гарах хүчин чадалтай театр огт байхгүй. IMAX бол №1.

3. IMAX Шангри Ла-д Шангри Ла бол дэлхийн томоохон 5 одтой, тансаг зочид буудал. IMAX Шангри-Ла молл буюу энтертаймент төвийн нэгээхэн хэсэг нь. Нээлт нь маргааш буюу 7-р сарын 22-нд болно. Өөр юу ч биш зүгээр л тэнд байрлана гэдэг нь IMAX-н чанар чансааг хангалттай сайн илтгэж байгаа биз дээ.

Шинэ содон зүйлээс хоцорч үлдэх нь чиний хийх зүйл биш: Хэн хаана юу хийж байна, хаанаас шинэ зүйл сурч болох вэ, хаана шинэ ресторан нээгдэв, аль брэнд ямар шинэ бүтээгдэхүүн гаргав, хаана сонирхолтой лекц, семинар байна, хаана ямар үдэшлэг болох вэ гээд л бүгдийг чи мэдэж байдаг бас мэдэлгүй, туршилгүй өнгөрүүлэхийг хүсдэггүй бол IMAX чиний дараагийн маш том бай. Бас аль болох эртхэн билетийг нь олж авахгүй бол захиалга нь дүүрчихэж мэднэ шүү. Өргөө 1, 2 кино театруудаар бэлгийн тасалбар нь зарагдаад эхэлчихсэн байгаа.

5. Ямар ч байсан очоод үзчих Магадгүй чамд киноныхоо утга учрыг л ойлгож байвал ямар дэлгэцээр яаж үзэх нь огт хамаагүй санагддаг байж болох юм. Хэдий тийм байсан ч би чамд нэг зүйлийг амлая. IMAX-г ганцхан удаа ч болов туршиж үзсэний дараа бодол чинь орвонгоороо өөрчлөгдөх болно. Тиймээс зүгээр л очоод үзчих.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.