Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн тохиож байгаа билээ. Тэгвэл уг ойн хүрээнд өнөөдөр тус байгууллагын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон бусад удирдах албан тушаалтнууд оролцов.

Өнөөдөр 95 жилийн ойн хүрээнд СТӨ-нд баярын хурал, тоглолт зохион байгуулах бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслолын ажиллагаа, урлаг, спортын арга хэмжээ болно.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.