
Германы автомашин үйлдвэрлэгч “Audi Volkswagen” компанийн Солонгос дахь борлуулагч болох “Audi Volkswagen Korea” компани хүүхдийн аюулгүй байдлыг хангах автомат цоожны согог гэмтэлтэй холбоотойгоор 1320 автомашинаа эргүүлэн татна хэмээн Өмнөд Солонгосын Тээврийн яам мэдээллээ. Автомат цоожтой холбоотой согог өнгөрөгч оны 11 сарын 25-наас 2 сарын 4-ний хооронд үйлдвэрлэгдсэн “Volkswagen”-ы “Tiguan” гэдэг спорт загварын автомашин болон бусад 3 өөр загварын автомашинуудад илэрсэн ажээ. Үнэ төлбөргүй засварлах, солих үйлчилгээг даваа гарагаас тус улс дахь техник үйлчилгээний төвүүдэд хийж эхлэх юм.
Мөн түүнчлэн цахилгаан хангамжийн төхөөрөмжийн алдаатай ажиллагааны улмаас аккумлятор цэнэггүй болох, жолоодож байх үед гэнэт хөдөлгүүр зогсох зэрэг асуудлууд гарсан учир Японоос мотоцикл импортлогч Солонгосын "Suzuki CMC” компани 538 орчим мотоциклийг эргүүлэн татна гэж дээрх яам мөн мэдэгдсэн байна. 2007 оны 9 сарын 3-наас 2011 оны 9 сарын 13-ны хооронд үйлдвэрлэгдсэн “GSX 1300R” болон бусад 8 брэндийн мотоциклуудыг лхагва гарагаас эхлэн “Suzuki”-гийн засварын төвүүдэд үнэ төлбөргүй засч эхлэх ажээ.
Moto.mn - Экспертийн индэр