Ц.Нямдоржийн захиас
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өөрийн хүсэлтээр ажлаа өглөө.  Монголбанкны дараагийн Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайхан томилогдож, тамгаа гардлаа. Түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох эсэх асуудлыг өнгөрсөн шөнө чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн захиасаа захилаа.

Тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жилд Монголбанк хууль биелүүлэх үүргээ хаясан. Засгийн газар, эрх баригчдаас хараат бус байх Монгол төгрөгийн чанар чансааг хадгалах үндсэн үүргээсээ бүрэн холдсон. 1992 оноос Монголбанкны зургаа дахь Ерөнхийлөгчийг томилох ажиллагаанд оролцож байгаа хүн. Н.Золжаргалын үеийнх шиг Монголбанк улс төрийн тоглоомын байгууллага болж хувирсан тохиолдлыг би санахгүй байна. Н.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгч болсноос хойш гурван удаагийн сонгууль явагдсан гурван удаагийн сонгуульд Н.Золжаргал эрх баригчдын даалгавараар мөнгө гүйлгээнд гаргасан. Үр дүнд төгрөгийн худалдан авах чадварыг үрэн таран хийсэн.

Би Н.Баяртсайханд “Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлаа л хий” гэж захьмаар байна. Аль ч үеийн Монголбанкны Ерөнхийлөгч төгрөгийн чанар чансааг хадгалж үлдэх ёстой. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт Монгол банкинд падгүй шүү. Тэр бол Засгийн газар, эрх баригчдын асуудал” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • o 2016-07-22 08:37:09
    Золжаргалыг хараал идээсэй ард түмний амьдралаар тоглосон
  • zochin 2016-07-21 11:52:51
    hazgai heltei durved bitii huts uuriiguu hichee chinii hereg er mongold alga esgii hi9ikh gazar hokhoi hergui gegcheer chi dut harkhaas durgui hurmeer nocsh
  • Батаа 2016-07-21 07:11:51
    Золжаргалыг хараал идээсэй ард түмний амьдралаар тоглосон
  • zochin  2016-07-21 06:51:33
    sain toriin tushee jinxene toriin tushee ulger jishee xun de.
  • Зочин 2016-07-21 03:52:13
    Чи хуулийн салбарт ажиллаж байгаагуй болохоор юу хийснийг нь унэхээр мэдэхгуй байх чинь аргагуйдээ.
  • зочин  2016-07-21 02:58:18
    энэ 7 жил суучаад юу хийсэн юм. лав л хийж бүтээсэн гэж нэр нь нэг ч удаа сонсогдоогүй юм байна, хэрүүл хийж ажил хийсэн хүнийг доош нь хийхээс өөр юм чадах уу....