Ж.Энхбаяр: Н.Золжаргал ажлаа тайлагнаж, бодит байдлыг ард түмэнд хэлэх хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэн, 95 хувийн саналаар дэмжлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг оруулж ирсэн юм.

Дээрх асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Монголбанкны үндсэн үүрэг нь  Монгол төгрөгийг худалдан авах чадварыг хамгаалах. Хуулийн нэгдүгээр зүйлийн эхний заалт. Монголбанк байшин барьж, шатахууны үнэ тогтоож,  малчны, оюутны хөтөлбөр хэрэгжүүлдэг газар бүр ч биш. Энэ хүнийг Монголбанкны Ерөнхийлөгч болж байхад Монгол төгрөгийн америк доллартай харьцах ханш 1300 төгрөг байсан. Өнөөдөр долларын ханш 2030 байна. Монгол төгрөгийн ханш 50 илүү хувиар унасан. Энэ нь иргэдийн амьдрал ахуйд яаж нөлөөлснийг бид мэднэ. Д.Эрдэнбат гишүүн та, АН-ын бүлгийн дарга байхдаа Монгол Улсад эдийн засаг хямраагүй ээ, хямрал бол МАН-ын зохиосон үлгэж гэж байсан. Гэтэл одоо яагаад эдийн засаг хямарсан, хүнд үеийг авч гарсан гэж яриад байна вэ?

Монголбанкны Ерөнхийлөгч байсан Н.Золжаргалаас Монгол төгрийгийн худалдан авахчадварыг яагаад унагаав гэж асуух ёстой. Үүнийхээ учир шалтгааныг тайлбарлах ёстой. Урьд урьдын Монголбанкны Ерөнхийлөгч нар УИХ-л орж ирээд ажлынхаа тайланг яриад, дүгнэлтээ хэлээд байрь сууриа илэрхийлээд, санал хураадаг байсан. Монгол Улсын  эдийн засгийн гол судсыг барьж, бүх бодлогыг хэрэгжүүлж байсан хүн өнөөдөр нэг өгүүлбэр бичиж өгөөд чөлөөлөгдөөд л явчихдаг. Юу нь болсон юм, юу болохгүй байсан юм бэ. Үнэхээр эдийн засаг хүндэрсэн юм уу, энэ байдлаа тайлагнаад, ард түмэнд бодит байдлыг тайлагнах хэрэгтэй. Н.Золжаргалыг дуудаж, асуух хэрэгтэй” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2016-07-21 14:58:31
    Dollariin hanshiig butsaagaad 1300 bolgooch dee tegeed....
  • zocin 2016-07-21 14:45:56
    szaardlaga tabihni zob,gehdee ene ooroo ceber hyn yy,bas bolobcrol muutai hyn czig baisan ,zailuul,odoo tegeed ediin zasgaa meddeg bol yarij l baihaas
  • Үнэн шдээ 2016-07-21 11:36:45
    Энэ хүн шиг гишүүн Эрдэнийн бүх л юмыг ингээд хэлэх хүн ховор шүү. хэлэх юм аа хатуухан хэлчихдэг Нямдорж гишүүн шиг сайн улс төрч шүү АМЖИЛТ
    202.179.31.17
    Мэдэгдсэн Хариулах
  • САЙД ӨГСӨНГҮЙ ЮУ? 2016-07-21 09:07:01
    ЭНЭ ИХ Л БУХИМДУУ БАЙСАН НЬ САЙДАД БАГТААГҮЙНХ БАЙЖЭЭ
  • Золоо 2016-07-21 06:11:27
    тайлангаа тавиачээ сда
  • ЯЛ АСУУ 2016-07-21 05:35:47
    ХУУРАМЧ МӨНГӨ ХЭВЛЭСЭН ЗОЛЖАРГАЛЫГ ЗЭГЭЭР ЯВУУЛЖ БОЛХГҮЙ ШАЛГАХ ЯЛ АСУУХ ЁСТОЙ
  • иргэн 2016-07-21 04:14:38
    онгироо сагсуудаа биш л дээ, зүй ёсны л асуудал, ажлаа тайлагнах ёстой
    202.72.247.22
    Мэдэгдсэн Хариулах
  • zozoeee 2016-07-21 04:06:21
    J.ENKHBAYAR GEJ yasan onigoroo amitan be dandaa l munkhiin yum shig daljignaj sagsalzaj baih yum har zaluugaara muu yum n tolgoi gooroo garch tsairsan amitan
  • Батэрдэнэ 2016-07-21 03:01:52
    Ж. Энхбаяр ойлгож мэдэхгүй эдийн засгын асуудлаар тэнэгтээд яахнав! Тийм боломж бололцоотой байсан, байгаа юм бол Баяртсайханаар долларыг буцаагаад 1300 болгуул...
  • Хангал 2016-07-21 02:36:40
    Яахаар заавал нам солигдохоор энэ хүмүүс солигддог юм бэ?! Энэ чинь цаад утгаараа үндсэн хууль зөрчиж байгаа биздээ?
  • Зочин 2016-07-21 01:55:20
    Тийн ш дээ зүгээр л хариуцлагагүй хаяад гараад байдаг гэж юу байсан юм.