Алтан медалийн оосроос атгаад алдав - Мюнхен 1972

Олимпийн XX наадам буюу Мюнхений олимп 1972 оны 8 сарын 26-наас 9 сарын 11-нд Мюнхен хотноо зохион байгуулагдсан юм. Тус олимпод манай улсаас спортын долоон төрөлд 48 тамирчин оролцож байв.

 
Байт харваан төрөлд Г.Бямбаа 2253 оноогоор 43 дугаар байрт шалгарч, эмэгтэйчүүдээс Н.Дариймаа 2341 оноогоор 14, Д.Дэмбэрэл 2152 оноогоор 36 дугаар байрт тус тус шалгарч байжээ.
 
Боксын төрөлд 48 кг-д В.Батбаяр, 51 к-гд Н.Батсүрэн, 54 кг-д Б.Ганбат, 57 кг-д П.Баатар, 60 кг-д Х.Алтанхуяг, 63,5 кг-д С.Гомбо, 67 кг-д Д.Банди, 71 кг-д Н .Цэнд-Аюуш, 81 кг-д Г.Зориг нар оролцсон ч тэд хэсгээсээ шалгарч чадаагүй юм.
 
Жүдо бөхийн тамирчдаас Б.Буядаа хөнгөн жинд, Д.Баатаржав хагас дунд жинд, Л.Рэнцэндорж үнэмлэхүй, П.Дагвасүрэн хүнд жинд зодоглосон. Энэхүү олимпын наадамд жүдочид маань анх удаагаа хүч сорьж хөнгөн жинд зодоглосон Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн ч тэмцээний дараах сэргээшийн үзлэгээр кофейн илэрч, медалиа хураалгаж байсан юм.

Хүндийн өргөлтөөр З.Далхжав, С.Доржханд, Р.Амгаасэд Н.Сэр-Од оролцсон юм. Эдгээр тамирчдаас З.Далхжав 15 , С.Доржханд нар 17 дугаар байрт шалгарч байлаа.
 
Чөлөөт бөхийн төрөлд 48 кг-д Б.Жамсран, 52 кг-д Д.Ганбат, 57 кг-д М.Хойлогдорж, 62 кг-д З.Ойдов, 68 кг-д Ц.Нацагдорж, 74 кг-д Д.Сэрээтэр, 82 кг-д Артаг, 90 кг-д Ж.Мөнхбат, -100 кг-д Х.Баянмөнх нар зодоглосон. Манай тамирчдаас -100 кг-ын жинд зодоглосон Х.Баянмөнх мөнгөн медаль хүртэж, Монгол Улс алтан медалиас хоёр дахь удаагаа атгаад алдсан юм.


Энэ жинд 12 бөх хүч үзэхэд тэрбээр дэвжээний эзэн орны бөх ХБНГУ-ын А.Хечерийг 7:0-ээр, Чехословакийн К.Енгелийг 3.19 минутад цэвэр, Ираны А.Анварийг 4.30 минутад цэвэр, Румыний Е.Паниантыг 5.02 минутад цэвэр, “Мехико 68”-ын хүрэл медальт Унгарын Юсеф Чатариг 7.15 минутад цэвэр ялж, алтан медалийг ЗХУ-ын Иван Ярыгинтай булаацалдав. Өмнөх таван өрсөлдөгчөө бүгдийг нь таван минутын дотор л цэвэр дарсан шинэ од Ярыгин үнэхээр залуугийн эрч хүч, ур чадвар, техникээр давамгайлж манай бөхийг 4.16 минутад цэвэр ялсан юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.