Ерөнхий сайд бүрэн эрхээ эдлэв
УИХ-аас Ерөнхий сайдыг томилсон өдрөөс эхлэн 14 хоногт багтаан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулиа өргөн мэдүүлж, УИХ-аар батлуулдаг.

Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мягмар гарагт Монгол улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын бүтцээ Зөвшилцөх саналаа өгсөн. Харин Ерөнхийлөгч шинэ Засгийн газрын бүтцийг дэмжсэнгүй.

Хуульд зааснаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд УИХ-д өргөн барих заалттай. Ерөнхийлөгчийн  өгсөн саналыг тусгах эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал юм. Тиймээс  Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө УИХ-д өргөн барив.

Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг болон холбогдох Байнгын хороод хуралдаж, цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оройн 22.00 цагийн орчим эхэлж, шөнийн 03 цаг өнгөртөл хуралдав.

Ингээд МАН-ын бүлэг бүтцээ байнгийн хороо чуулган энэ чигээр нь зүтгүүлж, анхны хэлэлцүүлгээ дуусгав.

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өргөн барьсан Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг Зөвшилцөх саналтай Ерөнхийлөгч “үгүй” гэсэн хариулт өгсөн. Гэвч Ерөнхий сайд бүрэн эрхээ эдлэхийг илүүд үзэв.

Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний төсөлд үндсэн чиг үүргийн яамыг нэмэгдүүлсэн, Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах, агентлагуудыг татан буулгах, нэрийг нь солих, нэгтгэх  нь төрийн албанд буруу жишгийг бий болгож байгааг анхааруулсан байв.

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон журмынх нь нөхөд Засгийн газрын бүтцээ 13 яам, 16 сайдтай үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөгөө өөрсдийнхөө зүтгүүлэв.

Ерөнхийлөгчийн санал тусгалаа олсонгүй. Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөлд шинэ Засгийн газар нь бүтцийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн сайд нар зэрэг 16 гишүүнтэй байхаар тусгасан.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ

•    Монгол Улсын Ерөнхий сайд;
•    Монгол Улсын Шадар сайд;
•    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
•    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
•    Гадаад харилцааны сайд;
•    Сангийн сайд;
•    Хууль зүй, дотоод хэргийн сайд;
•    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;
•    Батлан хамгаалахын сайд;
•    Барилга, хот байгуулалтын сайд;
•    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;
•    Зам, тээврийн сайд;
•    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
•    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
•    Эрчим хүчний сайд;
•    Эрүүл мэндийн сайд

 

П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • j 2016-07-21 11:15:01
    MAH-hariutslagtai zuv nam bolhor bodsonoo zorigtoi hiiged yavh heregtei.jingiin tsuvaa yavjl bdag jinger nohoi hutsajl baig
    183.106.107.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-21 08:24:17
    Мангар даргатай МАНгарууд аа гэж
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • deeg 2016-07-21 07:28:47
    MANAN huvaaj ideheer ugseed baihad minii ard tumen oilgohgui l dur esgeed songuuli hiisen de.Ardiin nud ongoih tsag ireh baigaa.
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-21 04:54:37
    Ббичил бизнес-г дэмжиж бсан механизм бхгүй болж дурсамж болон үлдэхнэ дээ лалар гэж яах гэж МАН-д саналаа өгөв дөө новш гэж. АН-н хэлдгээр ухарлаа л даа
    122.201.21.178
    Мэдэгдсэн Хариулах
    • тиимээ 2016-07-21 06:52:37
      чамд хохь нь гэж хэлмээр байгаа ч, бид бүгд л хохирох нь дээ
      202.5.196.33
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-21 03:23:55
    Энэ үлбэгэр хүн цааанаас өгсөн бичгийг л уншиж бна
    103.57.92.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Батэрдэнэ 2016-07-21 02:56:40
    МАНгарууд ялагдах нүхээ малтаад эхэллээ дээ!
    202.9.42.2
    Мэдэгдсэн Хариулах
  • АН-ын гишүүн 2016-07-21 02:39:54
    АН-д хэлэх ч үг алга даа эхнээсээ ухаантай ноён нуруутай байсан бол юу гэж ийм зүйл болховдээ хохино гэж хэлье дээ
    202.21.100.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Ванданмагсар 2016-07-21 01:29:08
    Ерөнхийлөгч сая сөнөсөн ардчилсан засагтай сайн ажиллах нь яасан юм. Тэднийгээ сөнөөж байхад юу ч дуугараагүй байж одоо гэнэт ухаан орж гэнэ.
    202.9.40.143
    Мэдэгдсэн Хариулах