Аймгуудын наадмын түрүү, үзүүр бөхчүүд
Аймгийн наадмуудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дундговь аймгийн 75 жилийн ойн их баяр наадмын үндэсний бөхийн цол олгох барилдаан 7-р сарын 15-нд  болж өнгөрөв.

Хүчит 256 бөхөөс Өндөршил сумын харьяат тойргийн арслан Хүрэлбаатарын Батбаяр найм даван түрүүлж арслан цол хүртжээ.

Эрдэнэдалай сумын харьяат сумын заан Батбилэгийн Баярмөнх үзүүрлэж заан цол хүртлээ.

Сэлэнгэ аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрлөө.

256 бөхөөс Баруунбүрэн сумын харьяат цэргийн заан Энхбатын Тулга түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. 2010 оны бүх цэргийн баяр наадмын үзүүр хүчтэн маань самбо, жүдо бөхөөр хичээллэдэг Хилчин спорт хорооны бөх юм. 

Олон жил сайн барилдаж байгаа Орхонтуул сумын харьяат Сүхбатын Оргилбаатар найм даван үзүүрлэж шууд сумын заанаа аймгийн заан цолоор солилоо.

Хөвсгөл аймгийн түүхт 85 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 15, 16-нд болж өнгөрөв.

Хүчит 256 бөхөөс Шинэ-Идэр сумын харьяат аймгийн шилдэг харцага Цэрэнбатын Сандагдорж түрүүлж аймгийн арслан цол хүртэв.

Тосонцэнгэл сумын харьяат шилдэг сумын заан Ням-Очирын Даваахүрэл долоо давж аймгийн заан цол хүртжээ.


Баян-Өлгий аймгийн 76 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 16,17-нд  болж өнгөрөв.

Хүчит 256 бөхөөс Цэнгэл сумын харьяат аймгийн шилдэг харцага Улагпаний Береке найм даван түрүүлж, төрийн их баяр наадамд дөрөв давсан аймгийн арслан Б.Серик үзүүр булаав.

Баянхонгор аймгийн баяр наадам долдугаар сарын 18-ны өдөр боллоо.
 

Хүчит 256 бөхөөс Баянбулаг сумын харьяат аймгийн арслан Нацагсүрэнгийн Золбоо найм даван түрүүлж цолоо баталлаа.


Аймгийн харцага Дагвапунцагийн Бямбасүрэн үзүүрлэж аймгийн заан цол хүртлээ.

Эх сурвалж: Mongolnaadam.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.