Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэж хэн бэ
Улстөрийн хүрээнээс бараг л  мартагдах шахаад байсан Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгч боллоо. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг оруулж ирсэн юм. Ингэснээр 00.00 цагийн үед УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Н.Баяртсайхан Монголбанкны Ерөнхийлөгчийн албанд очлоо.

 УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын Парламентад гурван удаа сууж УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан  Н.Баяртсайхан 2008 оны сонгуулиас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан.

Тухай үед Н.Баяртсайхан С.Эрдэнэтэй Баянгол дүүрэгт өрсөлдсөн ч саналын будлианаас үүсэлтэй маргаан удтал өрнөсөн.  Эцэст Н.Баяртсайхан нам гүм болсон.  Н.Баяртсайхан Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо /МХААХҮХ/-ныхоо сонгуульт ажилд анхаарал  хандуулж, улс төрөөс холдсон.  2013 онд Н.Баяртсайхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн ч амжилт олсонгүй.

Увс аймгийн харъяат бөгөөд МАН-ын нөлөө бүхийн гишүүдийн нэг энэ удаа Төв банкыг толгойлохоор болов.  юм байна. Түүний хувьд УИХ-д удаа дараа сонгогдохдоо, Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, Улсын төсөв, Мөнгөний бодлогоор санал санаачлага гаргаж, хүчтэй дуугардаг нэгэн байв.

Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.
Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • С.Баатархүү 2018-10-11 01:42:13
    2016 оны 7сарын 21 ны Иргэн гэсэн сэтгэгдэлд Тэнэг Монголчуудаа гэжээ Увасынхан гэж Монгол даяар худлаа ярьсан хулгай хийсэн адгийн улсууд байдаг юм.
  • Дашдэлэг. 2016-07-22 04:30:26
    Баяртсайхан бурэн чадна.Монголын сан хоморог арвин болох болтугай!!!
  • Zochin 2016-07-21 14:54:19
    Huurhii duu ene ch dee, bank sankhuu mungunii bodlogiig barah uu?
  • Uran 2016-07-21 08:46:41
    Chadna alban tuhsaal gej guideggui ner tsever uls terch dee tand amjilt husei, dollariin hanshiig buuruulah talaar anhaar yamarhuu yum huleen avsan aa medegdee...
  • зочин 2016-07-21 03:20:02
    Банк удирдахад чадал нь хүрэхгүй,боловсролгүй,үнэхээр хоцрогдсон хүн бна
  • zochin 2016-07-21 03:02:54
    sain huniig tomiljee, yamar ch l baisan huuli bus yum hiihgui l hun bna
  • иргэн 2016-07-21 02:58:52
    Ажлаа сайн хийж чадаж байгаа л бол нутаг ямар хамаатай юм бэ?тэнэг монголчууд минь ээ. Увсынх шудрага голдуу хүмүүс байдаг.
  • увсад дургүй  2016-07-21 02:32:52
    битий увсынханыг банкаар дүүргэчихээрэй
  • ха 2016-07-21 01:24:51
    мисс. Нямжавын. хүүгийнх нь. аав
  • Зочин 2016-07-21 01:08:34
    Сайн ажиллаарай. Золжаргал.Н чинь ахиухан идэхийн донтой хүн үү? хэл аманд их орсон доо, оргүй юмыг ч арай ингэж гүтгэхгүй байхаа.
    • Батэрдэнэ 2016-07-21 02:53:35
      МАНгарууд чинь хүн гүтгэхдээ гарамгай шүү дээ! Золжаргал сайн ажилласан. Харин Баяртсайхан хэмжээнд нь хүрч ажиллаж чадах болов уу даа!