
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Засгийн бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайдын оруулж ирсэн Засгийн бүтэц бүрэлдэхүүнтэй заримтай нь санал нийлэхгүй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн.
Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайдаас долдугаар сарын 19-ний өдөр /2016.07.19/ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай 81 хуудас материал ирсэн. Гурван чиглэлийн хариу өгсөн.
Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайдаас долдугаар сарын 19-ний өдөр /2016.07.19/ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай 81 хуудас материал ирсэн. Гурван чиглэлийн хариу өгсөн.
Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал ирсэн. Энэ нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашдаг байдал үргэлжлэх нь гэсэн ойлголт төрж байна.
УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй байна. Мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй. Төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмын дагуу өмнөх УИХ-ын үед хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийн заалттай нийцэхгүй байгаа учраас дэмжихгүй гэдгээ хэлсэн.
Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Аж үйлдвэрийн яамыг татан буулгахыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ, гэхээр Үндэсний үйлдвэрлэгчдийн талархалыг хүлээж байгаа үйл ажиллагаа нь жигдэрсэн. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангая, түүхий эд нийлүүлэгч биш экспортлогч орон болъё, бусдаас хараат байдлаа багасгая, эдийн засгийн бие даасан байдлаа хангахын тулд үйлдвэрлэгч орон болох хэрэгтэй байна.
Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байх ёстой. Гэтэл оруулж ирсэн саналд ямар нэг тооцоо судалгаа байхгүйгээр, тодорхойгүй шалтгаанаар агентлагуудын нэрийг өөрчилсөн байна. Энгийн жишээ хэлэхэд Гадаад хэргийн яамыг Гадаад харилцааны яам болгоно гэсэн байна.
Хамгийн гол нь 81 хуудас материал дотор ганц ч тоо байгаагүй. Эдийн засгийн ямар үр ашгийн тооцоо гарах вэ, хэдэн хүн ажлаас халагдах вэ, хичнээн ажлын байр нэмэгдэх вэ гэх мэт ямар нэгэн тооцоо судалгаагүй санал орж ирсэн. Оруулж ирсэн саналын дагуу төрийн албыг тогтворгүй болгох нь Төрийн албан хаагчдыг олноор нь халж сэлгэх, монгол Төрийн ой санамжийг дордуулдаг үр дагавартай байна. Засгийн газрын бүтэц зохион байгуулалтыг мэргэшсэн тогтвортой, Төр засгийн залгамж бодлогыг хангасан Засгийн бүтцийг оруулж ир гэсэн санал хэлсэн юм” гэлээ.
П.УНДРАМ
Оллоо.мн
Оллоо.мн