С.Батцэцэг: Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд эцсийн дусал хөлсөө шавхан гаргах болно
Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох “Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдыг үдэх ёслол өнөөдөр болж өнгөрлөө.  

Энэ үеэр дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэгийн сэтгэгдлийг сонссон юм.

-Та бүхнийг үдэх ёслолын ажиллагаа болж байна. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монголын ард түмэнд маш их баярлалаа. Тамирчид бид Төрийн далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийн тулд эцсийн дусал хөлсөө шавхан гаргах болно.

-Бэлтгэл хэр хангагдсан бэ?

- Бэлтгэл үргэжилж байна.Долдугаар сарын 26,28,29-нд ачаалалтай бэлтгэл эхэлнэ.

-Бразилд урд нь очиж байв уу?

-Бразилд анх удаа очих гэж байна.


 
Г.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.