Унаач хүүхдүүдийн даатгалд  Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина
Өмнөх жилүүдэд Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхдүүд унаж бэртэн эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гардаг байсан. Энэ нь иргэдийн зүгээс шүүмжлэл дагуулах болсон билээ. Тэгвэл энэ жилээс эхлэн унаач хүүхдүүдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, тэдний аюулгүй байдлыг сайтар ханган ажиллахаа Хурдан морины салбар хорооны гишүүн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа хэллээ. Түүнчлэн унаач хүүхдүүдийн даатгалыг нарийн зохион байгуулалттай хийх аж. Ингэхдээ  даатгалын тодорхой үнэ заахгүйгээр уяач, эцэг эх, асран хамгаалагчийн хүссэн хэмжээнд даатгалд хамруулахыг зөвшөөрч байгаа  юм байна. Гэхдээ хүүхдэд эрсдэл үүсч, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд нөхөн олговорыг хангалттай хэмжээнд олгох мөнгөн дүнгээр даатгалд хамруулах аж. Энэ ажилд Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавих юм байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.