“Барс 2” захад цайны газрын газ дэлбэрснээс  гал гарчээ
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Барс 2” захад өчигдөр11 цагийн үед гал гарсан. Нийслэлийн онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллан галыг цаг алдалгүй бүрэн унтраасан юм. Галын шинжээчид, нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм. Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа бөгөөд албаныхан ямар учраас гал гарсан шалтгааныг хараахан хэлэх боломжгүй гэж байсан бол тус захын түрээслэгчид цайны газрын газ дэлбэрсэнээс болсон байж магадгүй хэмээн хэлж байлаа. Тодруулбал хоёр давхрын цайны газраас эхлэн гал гарсан байна.
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сАРНАЙН ХИШИГ ХХК 2014-05-13 14:14:12
    ГАЛ ГАРХАД АВТОМАТААР УНТРААХ СИСТЕМ СУУРИЛУУЛНА. УТАС:91020409,89110409
  • zochin 2014-05-12 00:38:46
    2 davxart tsainii gazar bailaa yu