Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татгалзсан хариу өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай Зөвшилцөх саналын талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр албан бичиг илгээв.

Уг албан бичигт “Монгол Улсын Ерөнхий сайд таны Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай зөвшилцөхөөр 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/1-130 дугаартай албан бичгээр ирүүлсэн санал, түүнд хавсаргасан Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт оруулах төслүүд, нийт 81 хуудас материалтай танилцаад дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Үндсэн чиг үүргийн яамдын тоог нэмэх санал нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших боломжийг нэмэгдүүлж байна. Энэ нь УИХ-д олонхи болсон намын Монголын ард түмэнд өгсөн амлалтай нийцэхгүй, мөн төрийн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг заагтай, хариуцлагатай, харилцан хяналтай хэрэгжүүлэх зарчимтай зөрчилдөж байгаа учраас дэмжих боломжгүй.

Хоёрдугаарт, Үйл ажиллагаа нь жигдэрч, үндэсний үйлдвэрлэгчдийн талархал дэмжлэгийг хүлээж байсан Аж үйлдвэрийн яамыг татан буулгаж, чиг үүргийг нь бусад яам руу хуваан хавсаргах саналыг дэмжихгүй байна. Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг хангахад үйлдвэржилтийн нэгдсэн бодлого зайлшгүй хэрэгтэй болно.

Гуравдугаарт, Төр, засгийн байгууллагын нэр, бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчин тогтвортой байж гэмээнэ төрийн бодлого, үйл ажиллагаа залгамж шинжтэй, үр өгөөжтэй байна. Гэтэл эдийн засгийн үр ашиг, тооцоо судалгаагүйгээр, тодорхой ач холбогдолгүй шалтгаанаар яамдын нэрийг өөрчилж, чиг үүргийг өөр хооронд нь шилжүүлэх, мөн Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын бараг тал нь нэр, зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлтөд өртөх санал оруулж ирсэн нь төрийн албыг цалгардуулах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг олноор халж сэлгэх, төр, засгийн үйл ажиллагааны залгамж шинжийг алдагдуулах, монгол төрийн ой санамжийг саармагжуулах зэрэг олон сөрөг үр дагавар дагуулах санал гэж үзэж байна.

Ийм учраас буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтын мэргэшсэн, тогтвортой залгамж шинжийг хадгалах бодлого баримталж саналаа дахин танилцуулна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” гэжээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-12-17 07:05:06
    Ерөнхийлөгчөө, улсын төсвийн орлого бүрдэхгүй байгаа гэсэн шалтгаанаар Улсаас гүйцэтгэсэн ажлынхаа мөнгөө авч чадахгүй байна,үндэсний татвар төлөгч монгочууд
  • 1234 2016-07-21 00:42:17
    МАН-ын ажлыг нь хийлгээчээ, Ерөнхийлөгч өө.
  • zochin 2016-07-20 10:29:02
    Unuu 60.0 terbum yavj bga shdee.Erunhiilugch horison ch hiigdeh ajil bolloo..Dahin 4 jil bas dahiad 4 jill. burhanii orond l amar tvan amidrah yum bnadoo.lulu...
  • zochin  2016-07-20 08:43:38
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам- ugeed aj uildweriin yam bn shde.
  • Зочин 2016-07-20 07:09:24
    Залуу хүний зоригийг мохоогоод яах вэ дээ. Дэмжээд урмыг нь сэргээгээд өгөх хэрэгтэй. Ерөнхийлөгч гээд бүгдийг эсэргүүцээд байхын хэрэггүй.
    • уншигч 2016-07-21 04:15:32
      өнөөг хүртэл АҮЯам байхгүй байсан, үндэсний үйлдвэр хөгжсөн юм алга, гэртээ очоод өрөөн доторхоо хар даа, монголд хийсэн бүтээсэн зүйл хэдэн ширхэг байна вэ?
  • АСЕМ шигээ хий хоосон 2016-07-20 06:49:27
    дүр эсгэсэн ийм худлаа ерөнхийлөгчтэй улс хөгжихгүй байхаас өөр яалтай билээ
  • bn 2016-07-20 06:44:23
    МАН-ыг ажил хийлгэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчөө та аль болох зөв талыг барьж дэмвэл ард түмэн таныг хүндлэх байх даа.
  • э 2016-07-20 06:26:32
    Ерөнхийлөгч шийдвэрээ дахин харах байхаа. Буруу жишгийг цэглэж, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтыг мэргэшсэн байлгахын тулд ЕС ын санал зөв
    • хгггггггггггг 2016-07-20 06:57:25
      Ерөнхийлөгчийн зөв төрий албыг бужигнуулах эрх МАН д байхгүй шүү МАН гарууд юу ч хийхгүй хийж байгаачгүй хэзээ ч хийхгүй ээ КОММУНИСТУУД
  • з 2016-07-20 06:01:29
    Боловсон хүчин хэзээ тогтвортой байсан юм. Одоо байгаануудыг шигшиж, жигнэж SMART TӨРД тохирох эсэхийг шалгах хэрэгтэй. Дараа нь солих ажлыг ярих биз. Ер нь төр...
  • Congogch 2016-07-20 05:16:12
    МАН амлалтаа биелүүлэхгүй бол ард түмнийг хууран мэхлэх замаар төрийн эрхийг авсан гэж үзэж өлсгөлөн зарлана шүү. Татвараа нэг хувь болго. Улсаа өрнөөс салга.
  • ы 2016-07-20 04:42:11
    МАН амлалтаа хэрэгжүүл. Мэргэжлийн Засгийн Газраа байгуулж, давхар дээлийг үүнээс хойш үгүй болгох хэрэгтэй. Ерөнхийлөгчөө дэмжиж байна.
  • Залгамж чанар 2016-07-20 04:29:47
    20-30жил 4жилд нэгээс доошгүй удаа өөрчлөн байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийлээ. Ардчилал нэрээр. Төрийн залгамж чанар үгүйлэгдээд байна гэж бодох юм
  • Батаа 2016-07-20 04:29:36
    Аж үйлдвэрийн яам чухамдаа юу хийх вэ хуцаж байгаа юм шүү
  • Иргэн 2016-07-20 04:27:44
    МАН-ыг ажил хийлгэхгүй юм байна л даа.
    • huiiiiii 2016-07-20 06:53:57
      Ерөнхийлөгийн зөв шүү нэг нам гарахаар яамдыг хувааж өөрийгхөө сонгуулд ажилсан далдай болон цүнх баригч нарт ач хариулах гэж төрйин албыг буснуулахаа боЛЬ м...
  • иргэн 2016-07-20 04:16:42
    аж үйлдвэрийн яам үндэсний үйлдвэрээ дэмждэггүй л юм байна лээ
  • Зөв  2016-07-20 04:15:40
    Эбийг зөв шийдвэр гаргаж буцаасан б.на. МАН амлалтаа санах хэрэгтэй.
    • иргэн 2016-07-20 15:09:51
      Ерөнхийлөгчид таилцуулсан л бол галт тэрэг тэгээд хөдөлж байгаа нь тэр. Зөвшөлцөнө гэдэг танилцуулаад болоо. Ерөнхийлөгч буцаах энэ тэр эрх байхгүй шүү дээ хөө
  • аж үйлдвэр 2016-07-20 04:05:24
    за энэ бас юм хийхгүй пяз байна аж үйлдвэр гэдэг нэр томьёог бурханаас илүү тахиж байж л бид хөгжих ёстой биздээ тийм биздээ би бас буруу яриад байна уу
  • Зөв 2016-07-20 04:01:05
    Эбий овоо шдээ!!!!!!!