Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Гааль, Татварыг салгав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг зөвшилцөхөөр өчигдөр /2016.07.19/ Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.

Ерөнхийлөгчид өргө барьсан хуулийн төсөлд Засгийн газрыг 13 яам, Ерөнхий сайдыг оролцуулаад 16 сайдтай байхаар тусгасан байна.  Мөн хуулийн төсөлд Төрийн захиргааны байгууллагын бүтцийг тохируулагч 10, хэрэгжүүлэгч 17 агентлаг байхаар оруулсан байна.

Ингэхдээ Гааль, Татварын ерөнхий газар тусдаа байгуулагдаж, Ашигт малтмал, газрын тосны газар нэгдэж, Төрийн өмчийн хороог дахин байгуулж, Үндэсний хөгжлийн газар, Биеийн тамир, спортын газар , Соел урлагийн газрыг байгуулахаар тусгасан байна. Мөн таван агентлагийн нэрийг сольсон байна.

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал
 

 

Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар

2.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

3.Үндэсний хөгжлийн газар

1.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

5.Онцгой байдлын ерөнхий газар

6.Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

7.Стандартчилал хэмжил зүйн газар

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

2.Цаг уур орчны шинжилгээний газар

Гадаад харилцааны эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

3.Гаалийн ерөнхий газар

4.Татварын ерөнхий газар

Хууль зүй, дотоод сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар

9.Хил хамгаалах ерөнхий газар

5.Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

6.Архивын ерөнхий газар

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

8.Гадаадын иргэн харьяатын газар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

9.Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

10.Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

11.Хүүхэд залуучуудын хөгжлийн газар

Барилга хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

12.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар

Батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

13.Биеийн тамир, спортын газар

14.Соёл урлагийн газар

Зам тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

15.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

16.Ашигт малтмал газрын тосны газар

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

17.Мал эмнэлэг үржлийн газар

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

 

 

П.Ундрам
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН бүтэхгүй ээ 2017-07-22 05:32:51
    Эргэж буцсан шийдвэр гаргадаг энэ ЗГ ёстой бүтэхгүй. Мөд огцрох байлгүй дээ ийм явцгүй мэргэжлийн бус чадамжгүй сайд дарганартай ЗГ.
    150.129.140.123
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-07-20 10:37:34
    Turiin umchiin khoroog dakhin baiguulakh n zuv. Erdenes MGL-iig tatan buulgaval taarna. Orlogo ch ygyi, yu khiikhee ch medekhgyi uruur tsalingaa tavij bdg gazar...
    43.242.243.116
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2016-07-20 04:21:50
    gaali tatvariig salgaj baigan zuv shuu 2 tusdaa chig iregtei baiguuluud shuu dee
    202.72.246.102
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-20 04:13:39
    Эрдэнэбат сайд та татан буулгасан НЭГ УДААГИЙН ЗҮҮ ТАРИУРЫН ҮЙЛДВЭРИЙГ сэргээж өгнө үү сая сонгуулийн өмнө татан буулгасан монгол хүний эрүүл мэндийг бодоорой
    202.126.89.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-07-20 03:39:59
    Агентлаггүй салбарууд будаа болно доо.
    150.129.143.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-07-20 03:18:21
    Гарчигаа зев егееч.Батлагдаагуй тесел шдээ.
    122.201.24.179
    Мэдэгдсэн Хариулах