М.Зоригт сайдын урилга “төөрсөн” үү
Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт 2016 оны 7 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болж өнгөрсөн. 

Энэхүү АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлуудыг амжилттай зохион байгуулсан баг, хамт олныг Ерөнхийлөгч өчигдөр “Их тэнгэр” цогцолборт хүлээн авсан байна. Харин амжилттай зохион байгуулсан хүмүүсийн нэг Зам тээврийн сайд М.Зоригт энэ үйл ажиллагаанд оролцож чадаагүй гэнэ. Уг нь АСЕМ-ыг уулзалтыг зохион  байгуулах ажилд Зам тээврийн яам чухал үүрэг гүйцэтгэж оролцсон.

Энэ талаар тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Урилга нь төөрсөн биз дээ” хэмээн бичсэн байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine