Бороо орж сэрүүснэ
2016 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 25-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв: 
 
21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн, баруун аймгуудын баруун хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22,23-нд зарим газраар секундэд 16-18 метр, 24-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.