Анхны медаль авсан олимп - Мехико 1968

Мексикийн Мехико хотноо зохиогдсон 1968 оны зуны олимпийн наадамд манай улсаас 16 тамирчин оролцож байжээ. Зуны олимпийн наадамд хоёр дахиа оролцсон монголчууд анхны медалиудаа хүртсэн юм.


 
Манай тамирчид нэг мөнгө, гурван хүрэл, хоёр тамирчин шагналт байранд шалгарч Монгол Улс 27 дугаар байрт шалгарч байжээ.
 
Багийн бүрэлдэхүүнд буудлагын төрлөөр Ё.Батсүх, М.Жанцанхорлоо Т.Мягмаржав, гимнастикийн төрлөөр эрэгтэй тамирчин З.Нямдаваа оролцсон бол энэ төрөлд эмэгтэй гурван тамирчин өрсөлдсөн нь Ц.Гүндэгмаа, Я.Туяа, Д.Норолхоо нар байв. Мөн хөнгөн атлетикаар ганцхан эмэгтэй тамирчин явсан нь зээрэнцэг шидэлтийн Д Намжилмаа юм. Харин чөлөөт бөхийн тамирчид өргөн бүрэлдхүүнтэй оролцож Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир нар тус тусын жинд хүч үзэн зодоглосон юм.
 
Шигшээ багийн тамирчин Жигжидийн Мөнхбат 87кг-ын жинд зүүн Герман, Мексик, Швейцарь улсын тамирчдыг оноогоор ялж, IV тойрогтоо гоц мөргөн V, VI тойрогтоо Болгар, ЗХУ-ын тамирчидтай хайнцаж баруун Германы тамирчин Пекхэмийг ялснаар олимпийн мөнгөн медалийг зүүж эх орныхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулсан юм.

 
Харин түүний араас 78-д Т.Артаг, 70-д Д.Сэрээтэр, 52кг-д Ч.Дамдиншарав нар хүрэл медалийн эзэд болсон.





52 кг-ын жинд барилдсан Ч.Дамдиншарав Японы бөх Асахи Шимбун/олимп, дэлхийн аварга/-тай барилдаж ялагдан хүрэл медалийн болзол хангаж анхны медалийн эзэн болсон юм.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.