МАН-ыг хүнд өдрүүд хүлээж байна
АН-ын дарга асан З.Энхболд ялагдлаа хүлээн “тайз”-аас буухдаа “Төр барихад амаргүй дөрвөн жил байсан. Эдийн засгийн хүндрэл дараагийн жилүүдэд үргэлжилнэ.  АН 4 жилд их ажил амжуулсан. Үүнээс ч илүү ажиллахыг МАН-д хүсье” гэсэн. Үнэхээр ч МАН-ынхан хэцүү цаг үед төр барихаар боллоо.

Тэд хэцүүхэн дөрвөн жилийг хэрхэн давахаа төлөвлөж, энэ ажлаа яам тамгын газрын нэгтгэх, дахин байгуулах ажлуудыг эхлүүлээд байна.

УИХ-ын дарга З.Энхболд 2015 онд ард түмэнд “Төсвийн алдагдал 2017 онд ТЭГ болно. Учир нь бид өрөө төлөх нөөцөө гаргаж байна” хэмээн амлаж байсан. Түүний амлалтыг МАН үргэлжлүүлэхээр болж байна.

Энэ долоо хоногт гаргасан сангийн яамны тайлангаар төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрсэн гэжээ. Тодруулбал,  Монгол Улсын нэгдсэн төсөв эхний хагас жилийн байдлаар 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн гүйцэтгэлээс 671 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн.  Улсын төсвийн алдагдал ийнхүү эрчимтэй өссөн шалтгаан нь орлогын төлөвлөгөө биелээгүй, зардал нэмэгдсэнтэй холбоотой аж.

Мөн хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарсан тухай ч энэ тайланд нийтлэгдсэн байх.  Хүний хөгжлийн санд 63.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 17.6 тэрбум төгрөгөөр дутуу байжээ. Ийнхүү дутуу орлого төвлөрсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлоготой холбоотой хэмээн албаныхан тайлбарлаж байна. Түүнчлэн нийгмийн даатгалын санд 854.8 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 14.7 тэрбум төгрөгөөр давжээ. Тус сангаас хүүхдийн мөнгөнд 143.5 тэрбум төгрөгийг олгоод байна. Нийгмийн даатгалын сангийн төлөвлөсөн зардал 91.8 хувийн буюу 802.9 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарсан бөгөөд өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаа аж.

Монгол Улсын өнөөгийг эдийн засаг ийм байна.

Иймээс МАН-ынхан юун түрүүн УИХ-ын Хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой хэд хэдэн асуудалд анхаарч эхлэх хэрэгтэй байгаа юм.  Хамгийн эхэнд ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл багтдаг. Уг бол  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, батлахад бэлэн болчихсон байв. Гэтэл Зи даргын парламентын ирц бүрдэхгүй байснаар тавдугаар сард баталчих байсан хуулийн төсөл хав дарагдсан хэвээр байна. Одоо бол төсөвт байгууллагууд ирэх оны төсвийг боловсруулах боломжгүйд хүрчихээд байна.

Үүнээс гадна УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр хуульд заасан 2015 оны төсвийн гүйцэтгэлийг Засгийн газар одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй байна.  Өмнөх оны төсвөөс сургамж авч, залгамж чанараа хадгалж байж төсөв боловсруулдаг.

Гэвч З.Энхболдын парламентад энэ асуудал анхаарах хүн байсангүй. Одоо бол олонх болсон МАН-ыг М.Энхболд даргыг хүлээж байна.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-21 00:01:25
    Шүүмжлэх амархаан. Унасан гаруудад одоо өөр ажил байхгүй юм чинь
  • ЯАНА ДАА 2016-07-20 11:21:51
    МАНЫГ БИШЭЭ АРД ТҮМНИЙГ ХҮНД ӨДРҮҮД ХҮЛЭЭЖ БАЙНА
  • хөгжлөө юуууу 2016-07-20 04:19:41
    эд нар одоо тэгээд монгол улсыг хөгжүүлэх юм байхдаа паспортын ченж мөнхбаатар хэн нь үл мэдэгдэх нэг авгай даличига бацаанууд төгзөг өвөгцүүл одоо яанааа
  • zochin  2016-07-20 03:56:29
    yo ene Uchral gej unen durakaa
  • ???? 2016-07-20 02:23:59
    Улс нийгэм, ард иргэдийн хувьд л хүнд гэхээс эд нарт ямар хамаа байнаа? Эд чинь хувиа л борлуулах зорилготой юм чинь зүдрэхгүй л дээ!!!!
  • H 2016-07-20 01:47:03
    Xuuxdiin munguu avay