Говь-Алтай аймгийн Засаг даргаар Б.Рэнцэндорж сонгогдлоо
Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд боллоо. Хуралдааныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн дүнгээр шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад төлөөлөгч Дэмбэрэлийн Ойнбилэг удирдсан байна.

Хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг сонгосон байна.

Аймгийн ИТХ-ын даргаар хуралдаанд оролцогчдийн 100 хувийн саналаар Түвдэннямын Ганзориг сонгогдсон бол аймгийн Засаг даргаар хуралдаанд оролцогчдийн 100 хувийн саналаар аймгийн МАН-ын хорооны дарга Ванчиг овогтой Рэнцэндорж сонгогдож, МУ-ын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн мэдүүлжээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МАН 2016-10-25 03:35:03
    Рэнцэндорж, Сүррагчаа нар далд хувилдаж хор найруулж УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын эсрэг олон үйл ажиллагаа явуулж байсныг түмэн олон мэдэж байгаа.
    183.177.101.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтайн иргэн  2016-07-20 15:25:25
    Говь-Алтай аймагт урьд өмнө гарч байгаагүй муухай зүйл болжээ. Аймгийн ИТХ анхны хуралдаанаа хийхээр бүх бэлтгэлээ хангаж, урилга заллагаа өгсөн боловч МАН данг...
    103.26.193.250
    Мэдэгдсэн Хариулах