
Долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар, банкууд 9981 иргэний 613.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3113 иргэний 5%-ийн хүүтэй 148 тэрбум төгрөгийн, 5712 иргэний 8%-ийн хүүтэй 384.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 1389 зээлдэгчийн 56.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.
Монгол банк